Ясны хорт хавдартай Ш.Оюундалай охины хандивын аян үргэлжилсээр байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/09/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 36 секунд
Ясны хорт хавдартай Ш.Оюундалай охины хандивын аян үргэлжилсээр байна

Ясны хорт хавдартай Ш.Оюундалай охины хандивын аян үргэлжилсээр байна

 

Ясны хорт хавдартай Оюундалай охины талаар бид мэдээллэж байсан. 23хан настай бүсгүй өвчиндөө шаналан байгаа ч дөрөвхөн настай хүүгийнхээ төлөө тэвчиж тэсвэрлэж байгаа билээ. Түүний эмчилгээний зардалд нийт 90-100 орчим сая төгрөг хэрэгтэй байгаа бөгөөд Солонгосын цөмйн энергийн төвд хагалгаа хийлгэж эмчилгээ хийлгэх боломжтой юм. Сайхан сэтгэлт Монголчууд маань бусдынхаа зовлон жаргалыг хуваалцаж чаддаг болохоор аль хэдийн Оюундалайд маань тусламжын гараа сунгаад эхэлчихсэн билээ. Түүний хувьд энэ нь маш их итгэл, өвчинөө даван туулах урмыг өгч байгаа гэдэгт итгэлтэй байна. Хандивын аян маань ч цаашид үргэлжилж Оюундалайгын эмчилгээний зардлыг бүрэн олж чадна гэдэгт бид найдаж байна. Ингэхийн тулд уншигч та бүхний маань тус нэмэр их байх болно. Далайд дусал нэмэр гэдэгдээ таны өгсөн сэтгэлийн багахан хандив түүний эмчилгээний зардалд их нэмэр болох болно. Бид хандивын дараах дансуудыг нээсэн байгаа. Сэтгэл зүрхээрээ бусдад тусалж чаддаг Монголчууд бага багаар ч болов түүний эмчилгээний зардлыг бүрдүүлэхээр хичээж байгаа гэдэгт маш их итгэлтэй байна.

Хандивын данс: ХААН БАНК: 5071272294

ТӨРИЙН БАНК: 103600495728

ХАС БАНК: 5001514906

Хүлээн авагч: Ш.Оюундалай

 
Эх сурвалж: www.TODAY.mn
Чөлөөт бүсийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ -
Чөлөөт бүсийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ -
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/09/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.