Т.Санчирт Монголчуудаас гадна филиппинчүүд ч итгэж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
4 минут 42 секунд
Т.Санчирт Монголчуудаас гадна филиппинчүүд ч итгэж байна

Т.Санчирт Монголчуудаас гадна филиппинчүүд ч итгэж байна

 
Одоо бодоход “Инчеон 2014” Монголын сагсанбөмбөгийн хувьд хамгийн өндөр амжилт гар­гасан төдийгүй цаашдын олон түүхэн үйл явдал болох бо­лолцоог олгосон тэмцээн болж өнгөрчээ. Үеийнхнийхээ нэ­гэн ади­лаар сагсанбөмбөгт сонирх­лоо­роо хандаж, байрныхаа гадаа бөмбөг хөөж өссөн Т.Санчир улсынхаа шилдэг тамирчдын нэг болж, одоо жинхэнэ мэр­гэжлийн багт очоод байна. Тэр­бээр, Филиппиний лигийн “Жи­неб­ра Кингс” багтай гэрээ бай­гуулсан бөгөөд манай ул­сын түүхэнд гадны улсын  мэр­гэжлийн лигийн багтай гэрээ хийсэн анхны тоглогч болсон юм. 

Т.Санчирын олон улсад таниг­дах эхлэл Инчеоноос ч өмнө, “Ка­зань 2013” универсиадын үеэр тавигдсан гэж болно. Тэнд ма­найхан шилдэг 16 багийн тоонд багтсан Азийн цорын ганц баг болохдоо Японыг 75:72-оор хожсон төдийгүй одоо Т.Санчирын очоод байгаа Фи­лип­пиний оюутны шигшээг 92:79-өөр “гол гаргасан” байдаг юм. Ер нь Т.Санчир шигшээ багийн хамтаар Филиппинийг гур­ван ч удаа буулгаж авсан бө­гөөд өмнө нь 2012 оны Азийн оюут­­ны аварга шалгаруулах тэмцээний хэсгийн тоглолтод 90:70, хүрэл медалийн төлөө тог­лолтод 86:78 хожиж байв. Тий­мээс Филиппиний сагсан­бөм­бөг сонирхогчдын хувьд Т.Сан­чир “шинэ хүн” биш. 

Дээр өгүүл­сэн тэмцээн болгонд ба­гийн лидерийн үүргийг гүй­цэт­гэж, гол ачааллыг авч тоглож байв. Хөлбөмбөгийн домог З.Зи­даны тухай багийн анд нь “Бид юу хийхээ, бөмбөгийг хэнд дамжуулахаа мэдэхээ бо­ли­хоороо л бөмбөгийг Зиданд өг­дөг. Тэр юу хийх, бөмбөгийг хэнд өгөхийг хэзээд мэдэж бай­даг” гэж өгүүлсэн нь бий. Тэгвэл Т.Сан­чирын хувьд, багийнхан нь яаж оноо авахаа мэдэхээ бо­лихоороо бөмбөгөө түүнд өг­дөг. Универсиадад сагсны ба­гийг ахалж явсан МҮСБХ-ны генсек С.Тулга Япон, Фи­лип­пин зэрэг улсуудтай хий­сэн тоглолтыг телевизээр тайл­бар­лахдаа яг ийм утгаар ярьж байв. “Бүр болохгүй бол Т.Сан­чир­таа өгөөд л зүтгүүлнэ дээ. Ма­най хүн ч сайн зүтгэсэн” гээд. Үнэхээр ч Т.Санчир оролт хий­хэд оноо биш юм гэхэд эсрэг ба­гийнхнаас алдааг аваад л ирж бай­сан даа.  

Түүний Монгол дахь сагсан­бөм­бөгийн замналыг нь бид ерөн­хийдөө мэднэ. Тиймээс шинэ багийнх нь тухай мэдээл­лийг хүргэсэн нь дээр байх. Барангайн “Жинебра Кингс” бол PBA лигт найман удаа түрүүлж байсан, хамгийн ал­дартай багийн нэг юм билээ. Фейс­бүүк хуудас нь л гэхэд өчигд­рийн байдлаар Монголын бүх хүн амын талаас ч илүү буюу 1 564 764 лайктай байсан. 

Манай хүн энэ сарын 8-нд Улаан­баатараас нисч, 10-ны өдөр анхны бэлтгэлдээ оролц­сон байна. Бэлтгэлийнхээ зур­гийг “нүүр ном”-доо хийснээс ха­­рахад, тэрбээр аль хэдийнэ олон улсын карьераа эхлүүлжээ. Эх­лүүлэх эхлүүлэхдээ нэлээд дээрээс эхлүүлж байгаа нь илт бай­на. “Жинебра Кингс” багийн дэм­жигчид лайк харамгүй хайр­лаж, шейрлэж, амжилт хүс­сэн үгсийг үлдээжээ. Ба­гийн албан ёсны хуудсанд ма­най хүний анхны бэлтгэлийн зур­гийг “He doesnt know tagalog.. cant speak and understand much english.. so ginebra hired an interpreter for him. Bongga!” гэ­сэн тайлбартайгаар тавьж, мянга мянган лайк авсан байна. Баг нь манай хүнд зориулж тусгай орчуулагч авахаар бол­сон гэжээ. 

Сэтгэгдлүүд нь ч дулаахан, “Сагсан бөмбөг сайн тоглоход хэл мэдэхгүй байх нь чухал биш. Бид таныг дэмжинэ, амжилт хүсье /“Doesn"t really matter as long as he is great in playing basketball...we support you SANCHIR....the best of luck”/ гэсэн байх жишээтэй. Т.Сан­чирын тоглолтыг зөвхөн мо­н­голчууд ч биш “Жинебра Кингс”-ийг дэмжигч үй олон фи­липпинчүүд догдлон хүлээж байгаа нь ойлгомжтой байна. Т.Санчиртаа амжилт хүсье. Хичээгээрэй залуу минь.
Эх сурвалж: www.mminfo.mn
Дэлхийн хамгийн залуухан аварга С.Цэрэнчимэд найз залуугаа олонд танилцууллаа
Дэлхийн хамгийн залуухан аварга С.Цэрэнчимэд найз залуугаа олонд танилцууллаа
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.