Украин-Оросын дараагийн хэлэлцээ ойрын өдрүүдэд Беларусь-Польшийн хилийн орчим хийгдэнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 6 секунд
Украин-Оросын дараагийн хэлэлцээ ойрын өдрүүдэд Беларусь-Польшийн хилийн орчим хийгдэнэ

Украин-Оросын дараагийн хэлэлцээ ойрын өдрүүдэд Беларусь-Польшийн хилийн орчим хийгдэнэ

Даваа гарагт Беларусийн хилийн бүс нутагт зохион байгуулагдсан Украин-Оросын засгийн газрын яриа хэлэлцээ таван цаг орчим үргэлжлээд завсарлажээ.

Уулзалтын үеэр талууд зарим асуудлаар санал нэгдэж, төлөөлөгчид тус тусын засгийн газартайгаа зөвлөлдөхөөр буцацгаасан тухай Оросын албаны эх сурвалж мэдээлсэн байна.

Гал зогсоох нь уулзалтын гол зорилго байсныг Украины ерөнхийлөгчийн зөвлөх Михайло Подоляк уулзалтын дараа мэдэгджээ. Нэн тэргүүнд шийдэл олох шаардлагатай асуудлуудаа тодорхойлж чадсаныг тэр энэ үеэр хэлсэн юм.

ОХУ-ын ерөнхийлөгчийн зөвлөх Владимир Мединский талуудад тодорхой асуудлууд дээр санал нэгдэх боломж байгааг уулзалтын дараа мэдэгдсэн байна.

Дараагийн ээлжийн хэлэлцээ ойрын өдрүүдэд Беларусь-Польшийн хилийн орчим зохион байгуулагдах болсныг тэр нэмж мэдээлжээ.

Украины төлөөлөгчдийг тус улсын батлан хамгаалахын сайд Алексей Резников, ОХУ-ын төлөөлөгчдийг ерөнхийлөгч Путиний зөвлөх Владимир Мединский ахалсан байна.

СХД-ийн засаг дарга  Н.Алтаншагай
СХД-ийн засаг дарга Н.Алтаншагай "Хүүхдийн холбоо"-ны гишүүдтэй уулзлаа
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.