Автобус гурван хүн мөргөж, ноцтой осол гаргажээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/05/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 27 секунд
Автобус гурван хүн мөргөж, ноцтой осол гаргажээ

Автобус гурван хүн мөргөж, ноцтой осол гаргажээ

 Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр  өчигдөр нийт 343 дуудлага мэдээ мэдээлэл  хүлээн авснаас зам тээврийн ослын  248  дуудлага бүртгэгдсэн байна.  Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл  10 бүртгэгдэж, 11  хүн хүнд хөнгөн гэмтсэн. Хүүхэд зам тээврийн осолд өртсөн 4 үүнээс сургуулийн өмнөх насны 0, сургуулийн насны 4, Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцсон жолооч 2, явган зорчигч 1.  Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлсэн байна.

 

 Тухайлбал, ХУД-ийн нутаг Тээвэрчдийн гудамж, МИС-ийн баруун хойд замд Нийслэлийн зорчигч тээврийн нэтгэл ОНӨААТҮГ-ын Daewoo BS-106  маркийн автобусны жолооч З нь явган зорчигч 19 настай эмэгтэй М-г мөргөж гэмтээсэн байна.

 

Хөдөө орон нутагт,  Төв аймгийн Баян-өнжүүл сум,  Дундговь аймаг орох замд Ө жолоочтой H.Accent Verna  маркийн авто машин онхолдож зорчигч 62 настай эмэгтэй Б, 54 настай эрэгтэй Э нарын 2 хүн нас барж, жолооч 62 настай Ө нарын 2 хүн гэмтжээ.

Д.Дуулим

Энэ жилийн хүүхдийн баярт зориулсан хамгийн том бэлэг “ГАЙХАМШИГТАЙ АЯЛАЛ”
Энэ жилийн хүүхдийн баярт зориулсан хамгийн том бэлэг “ГАЙХАМШИГТАЙ АЯЛАЛ”
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/05/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.