“БУЯНТ-УХАА” ОУНБ ЭРҮҮЛ МЭНДИЙН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭГДСЭН ГЭРЧИЛГЭЭ АВЛАА
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 22 секунд
“БУЯНТ-УХАА” ОУНБ ЭРҮҮЛ МЭНДИЙН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭГДСЭН ГЭРЧИЛГЭЭ АВЛАА

“БУЯНТ-УХАА” ОУНБ ЭРҮҮЛ МЭНДИЙН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭГДСЭН ГЭРЧИЛГЭЭ АВЛАА



“Буянт-Ухаа” Олон улсын нисэх буудал Олон улсын нисэх буудлуудын зөвлөлөөс эрүүл мэндийн магадлан итгэмжлэгдсэн гэрчилгээ хүлээн авлаа.
Олон улсын нисэх буудлуудын зөвлөлөөс “Нисэх буудлын эрүүл мэндийн магадлан итгэмжлэл хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж буй. Тус хөтөлбөрт хамрагдсанаар Олон улсын иргэний нисэхийн байгууллагын Нисэхийн салбарын үйл ажиллагааг дахин сэргээх ажлын хэсгийн гаргасан зөвлөмж, нисэхийн эрүүл мэндийн аюулгүй байдлын протоколтой уялдуулан зорчигчдод аюулгүй, ээлтэй үйлчилгээ үзүүлэгч нисэх буудалд болохоо батлан, COVID-19 цар тахлын эсрэг хэрэгжүүлж буй салбарын шилдэг туршлагуудыг бусад орны нисэх буудлууд хоорондоо хуваалцахад чухал ач холбогдолтой.
Эрүүл мэндийн магадлан итгэмжлэгдсэн нисэх буудал болсноор зорчигч, жуулчид COVID-19 цар тахлын үед болон дараа нь “Буянт-Ухаа” Олон улсын нисэх буудлын барилга байгууламжаар үйлчлүүлэхэд аюулгүй хэвээр байгаагийн баталгаа бөгөөд тэдний эрүүл мэндэд учрах эрсдэлийг бууруулахын тулд урьдчилан сэргийлэх арга хэмжээг олон улсын стандартын дагуу авч буй жуулчинд ээлтэй нисэх буудал болж байгаа юм.

ИРГЭНИЙ НИСЭХИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР

Бизнесийн салбараас улс төрд урвагсад
Бизнесийн салбараас улс төрд урвагсад
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.