Их аварга Д.Дагвадоржийн үе мултарсан нялх амраг нь хөл хүнд гэнэ үү
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
3 минут 27 секунд
Их аварга Д.Дагвадоржийн үе мултарсан нялх амраг нь хөл хүнд гэнэ үү

Их аварга Д.Дагвадоржийн үе мултарсан нялх амраг нь хөл хүнд гэнэ үү

 

Avarga lagshmiЯпоны сумо бөхийн дэвжээг нэгэн цагт эзэгнэж явсан Монгол түмний хайртай хүү Асашёорюү Д.Дагвадорж эхнэрээсээ салсан тухайгаа албан ёсны мэдэгдэл хийсэн билээ. Тэрээр өөрийн цахим хуудаснаа “Тамир бид хоёр сайхан охин, хүүтэй. Хагарсан шилийг эвлүүлж болдоггүйн адил буцааж эвлүүлэх гэж их ч хичээсэн, зүтгэсэн. Мэдээж би бурууг өөрөөсөө хайсан. Миний амьдрал хэт их ачаалалтай, өөр хот болон тойргийн барилдаан гээд жилийн талд нь гэр орондоо байдаггүй. Эмэгтэй хүнийг халамж хайраар дутаасан зүйл байгаа болов уу. Чадах чинээгээр нь хүссэн зүйлийг нь авч өгч сэтгэлээ хуурсан байх. Хүний дотоод сэтгэлийг баярлуулж, чадахгүйгээс хойш… Тамир маань сайхан бүсгүй.  сайн ээж юм шүү. Бид хоёр сайн ярилцсаны үндсэн дээр тусдаа амьдарч байгаа нь үнэн. Хэдий тусдаа байгаа ч байнга гэр орноороо орж, гарч, хүү охиндоо сайн аавын үүргээ биелүүлж яваа. Монгол улсын хуулийн дагуу эрх үүргээ 100% биелүүлж яваа гэдгээ хэлмээр байна. Тэрнээс биш энд тэнд хаяад явдаг бусадтай зүйрлүүлж болохгүй болов уу. Цагийн эрхээр цэл залуу нас минь өнгөрч, аливаад буурь заах нас минь ирээд байна. Хийж бүтээх НАС!!! Хүн хэдий ганцаар явах тусам улам зожиг болж, бор дарсны амсар зуух ойрхон болдгийг өнгөрсөн цаг хугацаанд харлаа!!  Ингэж явж хэрхэвч болохгүй!!!   Би өөртөө цэг тавьсан!! Дахиад гэдэг үг байхгүй болж байгаа мэт. Олон түмний хайр хишгийг даахгүй ингэж явах ч гэж дээ гэсэн өөртөө гутарсан олон өдрүүд байсаан. Би одоо л Асашёорюү  гэдэг брендийг авч хаяж, Дагвадорж гэсэн аав ээждээ хайртай хүү нь болохгүй бол болохоо байж байгааг ухаарсан. Олонд нэртэй хүнийг сайлах, муулах алийг тэр гэхэв. Хорвоо дэлхий чинь бие биенээ мэрж амьдардгаас хойш. Бидний монголчууд тэр тусмаа цөөхүүлээ ховийн яриа түймэр мэт…  Би амьдралаа дахиад шинээр эхлүүлэх талаар нэлээд бодсон. Харин яаж? Ганцаар явах! Аль эсвэл гэдэг асуулт гарсан. Сайн хүний үрийг хайрлаад үүргээ ухамсарлаад явах ухаан хэрэгтэй гэдгийг машид тунгаан бодох хэрэгтэй. Надад бодох цаг хугацаа их байна” хэмээж байсан удаатай.

Тэгвэл Д.Дагвадорж анхны эхнэрээсээ салж хоёр дахь амьдралаа өөрөөсөө үе мултарсан залуухан эмэгтэйг сонгожээ. Их аваргын хайрыг булаасан эмэгтэйг Б.Лагшми гэдэг бөгөөд удахгүй үрийн зулай үнэрлэх гэж буй гэсэн яриа гараад байгаа юм. Ямартай ч хосууддаа шинэ амьдралд нь аз жаргал хүсье.

Эх сурвалж: Шуурхай.мн

 
 
 
Дуучин А.Хишигдалай хамтрагчаараа Ч.Цэлмүүнийг сонгосноо зарлажээ
Дуучин А.Хишигдалай хамтрагчаараа Ч.Цэлмүүнийг сонгосноо зарлажээ
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.