“Гудамжин”-д гарсан улсын байцаагчид гомдол хүргүүлжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/02/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 27 секунд
“Гудамжин”-д гарсан улсын байцаагчид гомдол хүргүүлжээ

“Гудамжин”-д гарсан улсын байцаагчид гомдол хүргүүлжээ

Засгийн газар солигдсоноос хойш төрийн албанаас олон хүн ажилгүйчүүдийн эгнээнд шилжиж байна. Иймээс УИХ дахь зарим нам эвслийнхэн  мэдэгдэл гарган шүүмжилж буй. Тэгвэл “Шийдлийн” хэмээх тодотголтой  Ч.Сайханбилэгийн Засгийн газар байгуулагдахаас  өмнө ч мөн  төрийн албан хаагчдаа гудамжинд хөөж гаргах алхам хийгдэж байжээ.  Н.Алтануягийн Засгийн газрын үед буюу 2014 оны 10 дугаар сарын 11-нд 327 дугаар тогтоол гэгчийг гаргасан байна. Энэхүү тогтоолоор Мэргэжлийн хяналтын байгууллагаас санхүүгийн хяналтыг салгаж Сангийн яамны мэдэлд шилжүүлэхээр болсон байлаа.  Ингэж шийдсэн нь нийтдээ 170 орчим санхүүгийн хяналтын улсын байцаагч нарын эрх ашгийг хөнджээ. Энэ нь Үндсэн хууль болон  бусад хуультай зөрчилдсөн шийдвэр болсон гэдгийг тэдгээр иргэд хэлж байна. Өнөөдөр Сангийн яам нь гудамжинд гарсан санхүүгийн  хяналтын улсын байцаагч нараас дөнгөж 10 гаруй хүнийг л ажилд авч, бусдыг нь золиослоход хүрлээ хэмээн гомдол тавьж буй аж. Тэдний гомдолын бичиг одоо УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нарт хүргэгдээд байгаа юм байна.

Б.Баяр

Эх сурвалж: Tumen.mn

 

Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан байна
Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан байна
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/02/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.