БАРИМТ: Х.Болорчулуун гишүүний 950 сая төгрөгийн ЖДҮ-гийн зээл ах, дүү хоёрын тендерүүдийн хажууд "ЧИХРИЙН ЦААС"
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
10 минут 43 секунд
БАРИМТ: Х.Болорчулуун гишүүний 950 сая төгрөгийн ЖДҮ-гийн зээл ах, дүү хоёрын тендерүүдийн хажууд “ЧИХРИЙН ЦААС“

БАРИМТ: Х.Болорчулуун гишүүний 950 сая төгрөгийн ЖДҮ-гийн зээл ах, дүү хоёрын тендерүүдийн хажууд “ЧИХРИЙН ЦААС“

ЖДҮ-гийн гэх хэрэг нийгэмд ил болж иргэд олон нийтийн дургүйцэл, эсэргүүцлийг төрүүлээд даруй жил гаруй хугацааг өнгөрч байна. Мэдээлэлд ойр, эрх мэдлийн зангилаан дээр сууж буйгаа ашиглан УИХ-ын нэр бүхий гишүүд ЖДҮХС-гаас тэрбумаар нь, 950 саяар нь үгсэн тохирсон мэт авсан нь араасаа гэмт хэрэг, хардлага зэргийг яалтчгүй дагуулсан. Өөрсдийн шууд болон шууд бус хамаарал бүхий этгээдийн компаниудад тэд зээл авч өгөх байдлаар "Жинхэнэ ЖДҮ"-чдын гарт очих ёстой байсан мөнгийг тэрбум, тэрбумаар нь хуваагаад "цавчихсан". Энэ үйлдэл нь ч нотлогдож хоёр сайд нь үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж, салбар хариуцаж явсан Б.Батзориг нь бүр УИХ-ын гишүүнээсээ хүртэл татгалзав.

 

Эцэст нь энэ удаагийн сонгуульд Ерөнхий сайд У.Хүрэлсүх ЖДҮ-д нэр холбогдсон хүмүүсээ нэр дэвшүүлэхгүй байх бодлогыг барьж олон ч ЖДҮ-чдыг хаалганы цаана үлдээсэн. Харин энэ сонгуульд ЖДҮХС-гаас зээл авсан ч одоогоор тэр нь ямар нэгэн хуулийн асуудалд ороогүй хэд хэдэн хүн нэр дэвшиж байна. Түүний нэг нь УИХ-ын гишүүн Х.Болорчулуун.

 

Тодруулбал, Х.Болорчулуун гишүүний үүсгэн байгуулсан "Дорнод гурил" ХХК нь ЖДҮХС-гаас 950 сая төгрөгийн зээл авсан байдаг. Уг 950 сая төгрөгийн санхүүжилтийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн А/88 тоот тушаалаар шийдвэрлэн хэд хэдэн компаниудын хамт шийдвэрлэсэн байдаг. 

Х.Болорчулуун гишүүний компани сүүлийн хоёр жилийн дотор Дорнод аймагт 8 тендерт ялалт байгуулж, 40 саяын санхүүжилт авчээ

Энэ бол Х.Болорчулуун гишүүний ЖДҮХС-гаас 950 сая төгрөгийн зээл авсан болохыг нотлох баримт байлаа.

Тэгвэл эрхэм гишүүн ЖДҮ-гээс зээл аваад зогсохгүй аймаг орон нутгийнхаа тендерийг бас "хамдаг" ажээ. Тодруулбал Х.Болорчулуун гишүүнд “Дорнод гурил” ХХК, “Хишиг агро” ХХК хэмээх 2 компани бий гэдгийг Дорнодчууд бүгд мэднэ. Нийтдээ 8 удаагийн тендерт 40 сая гаруй төгрөгийн санхүүжилт авчээ.  Сүүлийн 2 жилийн хугацаанд авсан тендерийг нийлүүлсэн дүн ийм гарч байна.

  1. Сургуулийн дотуур байрны хүүхдийн хоол хүнс (ДОАХСХУЦС/201802002)

Гурил

Дорнодгурил ХХК

3,907,240₮

  1. Сургуулийн хүүхдийн үдийн цай хөтөлбөрт (ДОАХСХУЦС/201802001)

Дорнодгурил ХХК

4,024,080₮

  1. Хүүхдийн хоол хүнс (ДОАХЭСЦ5/201902001)

Дорнодгурил ХХК

3,382,400₮

  1. Дорнод аймгийн Хэрлэн сумын 6-р цэцэрлэгийн “Хүүхдийн хоол” -ны худалдан авах бүтээгдэхүүн нийлүүлэх (ДОАХЭСЦ6/201903001)

Дорнодгурил ХХК

4,653,000₮

  1. Хэрлэн сумын 8дугаар сургуулийн "Үдийн цай" хөтөлбөрийн хүнсний бүтээгдэхүүн (ДОАХС8С/201902001)

Дорнодгурил ХХК

6,200,000₮

  1. Үдийн цай хөтөлбөрийн хүүхдийн хоол хүнсний материал (ДОАХСХУЦС/201903001)

Дорнодгурил ХХК

5,600,000₮

  1. Дотуур байрны хүүхдийн хоол хүнс (ДОАХСХУЦС/201903002)

Дорнодгурил ХХК

5,681,000₮

  1. Цэцэрлэгийн хоол, үдийн цай (ДОАХСШХЦС/201903001)

Дорнодгурил ХХК

6,993,600₮

Энэ бол ганцхан компани Дорнод аймаг дахь хүнсний тендер дээр хэрхэн ажилладаг нь харагдаж байна.  Х.Болорчулуун гишүүний хөрөнгө, орлого болон “Дорнод гурил” компанийн хүч чадалтай харьцуулахад 40 гаруй сая төгрөг их мөнгө биш. Гэхдээ жижиг, дунд үйлдвэр эрхлэгч аж ахуйн нэгж, иргэн эдгээр тендерүүдийг авсан бол үйл ажиллагаанд нь багагүй хэмжээний дэм болох байлаа. 

Ингээд болоогүй ээ. Эрхэм гишүүний төрсөн дүү хүртэл төрийн тендерт ялалт байгуулдаг. Түүний төрсөн дүү Х.Болор-Эрдэнэ бас л эрчим хүчний тэргүүтэй тендерүүдийг "хамдаг" нэгэн.

Эхлээд Хаянгаагийн Болор-Эрдэнийн хөрөнгө орлоготой танилцая. Жилийн орлого нь 221 сая 500 мянган төгрөг, харин гэр бүл нь 46,8 сая төгрөгийн орлоготой. Харин үл хөдлөх хөрөнгийн хувьд 1 тэрбум 440 сая төгрөгийн өртөгтэй. Мөн 120 сая төгрөгийн машин хөлөглөж, 205 сая төгрөгийн газар эзэмшдэг. 209 сая төгрөгийн хадгаламжтой, 960 сая төгрөгийн авлагатай нэгэнэ. Орлого, эзэмшдэг компанийг нь оролцуулахгүй тооцоход 2,8 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй нэгэн гэсэн үг.

                  Х.Болор-Эрдэнийн ХАСХОМ

Өөрийн орлого                                                                                          221,500,000₮

Гэр бүлийн орлого                                                                                    46,800,000₮

Үл хөдлөх хөрөнгө                                                                                   1,440,000,000₮

Машин                                                                                                       120,000,000₮

Газар                                                                                                          205,000,000₮

Хадгаламж                                                                                                 209,061,600₮   

Авлага                                                                                                         960,000,000₮

Х.Болор-Эрдэнэ нь "Эрдэнэс тавантолгой" ХК-ийн хараат бус гишүүн. Тэрбээр, Дорнодгазар ХХК, Дорнод гурил ХХК, Монголиан энэржи ХК, Туркойз Хилл Ресурс ХК, Апле сток зэрэг компаниудад хөрөнгө оруулалт хийсэн хэмээн ХАСХОМ дээр нь дурдсан байна. Энд дарж уг мэдээллийг тулгана уу. “Дорнод газар” гэх компани нийтдээ төрөөс зарласан 12 тендерт шалгарсан байх юм. Гэхдээ эдгээр тендерт ямар ч дэмжлэгэгүйгээр шалгарсан гэдэгт бас л эргэлзээ төрүүлнэ. Мэдээж тэд өөрсдийгөө хуулийн дагуу л гэж тайлбарлах байх. Гэхдээ эдгээр тендерүүдийн нэлээд хэд нь эрчим хүчний салбарын тендер. Тодруулбал, Ц.Даваасүрэн гишүүн Эрчим хүчний сайд болсноос хойш эдгээр тендерүүдийг авсан байгаа юм. УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, Ц.Даваасүрэн нар улс төрийн нэг ашиг сонирхолтой, намаас гарвал хамтдаа гарч, намд элсвэл хамтдаа элсдэг. Олон жил хамтарч ажиллаж байгаа “НАЙЗУУД” гэдгийг улс төрийнхөн бүгд мэднэ. Тэгэхээр Х.Болорчулуун гишүүний төрсөн дүү эрчим хүчний салбарын салбарын тендерээс тэрбумаар үнэлэгдэх төгрөгийн тендер авсан гэдэг нь баримтаар нотлогдож байна.

Х.Болорчулуун гишүүний дүү Х.Болор-Эрдэнийн “Дорнод газар” ХХК Эрчим хүчний салбарын тендерт шалгарсан байдал

  1. Тусгай зориулалтын механизм (УБЦТС/201801011)

Дорнодгазар ХХК

290,000,000₮

  1. Тэжээлийн блок (УБЦТС/201901001)

Дорнодгазар ХХК

379,005,500₮

  1. Универсал трактор (УБЦТС/201700042)

Дорнодгазар ХХК

277,000,000₮

  1. Кабель (УБЦТС/201810350)

Дорнодгазар ХХК

94,500,000₮

 

  1. Кабель, дамжуулагч утас (УБЦТС/201801002)

Дорнодгазар ХХК

660,000,000₮

Ийнхүү эрчим хүчний салбарын тендерт шалгарахаас гадна Дорнод газар компани 7 удаагийн тендерт шалгарч. 2 тэрбум гаруй төгрөгийн ажил авсан байх юм.

“Дорнод газар” ХХК-ийн бусад тендерт шалгарсан баримт

  1. Ус тээвэрлэх зориулалт бүхий автоцистерн худалдан авах (МХЕГ/201708002)

Дорнодгазар ХХК

119,000,000₮ 

  1. Онцгой байдлын албанд хувцас хэрэглэл худалдан авах (ОБЕГ/201801001)

Дорнодгазар ХХК

334,000,000₮

  

  1. Улсын нөөцөд автомашин худалдан авах (ОБЕГ/201804005)

Дорнодгазар ХХК

329,000,000₮

  1. Навигацийн тоног төхөөрөмж, техник, технологийн шинэчлэлт /Улсын хэмжээнд/ (ХААГ-Б-2014/XVIII-24-1)

Агаарын навигацийн үйлчилгээний ажилчдын автобус /2 ширхэг/

Дорнодгазар ХХК

383,000,000₮

  1. Төмс, хүнсний ногооны техникийн шинэчлэл (ХХААХҮЯ/201801049)

Төмс, хүнсний ногооны техникийн шинэчлэл

Дорнодгазар ХХК

334,000,000₮

  1. Дунд оврын трактор, хүнсний ногооны иж бүрдэл техник (ХХААХҮЯ/201704045)

Дунд оврын трактор, хүнсний ногооны иж бүрдэл техник

Дорнодгазар ХХК

338,200,000₮

  1. Хүнд даацын механизм болон хүн тээврийн автомашин нийлүүлэх тухай (r-ШШГЕГ-2013/05/ХО)

45 хүний суудлалтай автобус

Дорнодгазар ХХК

174,000,000₮ 

Энэ бүх баримтаас харахад Дорнодын гэгдэх нэрээр олонд танигдсан Х.Болорчулуун гишүүнийг хувьд ЖДҮХС-гаас авсан 950 сая төгрөг бол үнэхээр жижиг дүн бололтой. Өөрөө болон өөрийнх нь дүү нь хүртэл тендерт тун ч их АМЖИЛТТАЙ оролцдог аж.

 

Ч.Ган

Zaluucom.mn

Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх газрууд
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх газрууд
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.