Владимир Путин: Оросууд, Украинчууд бол нэг үндэстэн. Би энэ үзлээсээ хэзээ ч буцахгүй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 32 секунд
Владимир Путин: Оросууд, Украинчууд бол нэг үндэстэн. Би энэ үзлээсээ хэзээ ч буцахгүй

Владимир Путин: Оросууд, Украинчууд бол нэг үндэстэн. Би энэ үзлээсээ хэзээ ч буцахгүй

Хоорондоо дайтаж буй Украин, Орос улсуудын ерөнхийлөгч нар өчигдөр тус тусдаа мэдэгдэл хийсэн юм.

Украины ерөнхийлөгч Володимир Зеленский тус улсын нутаг дэвсгэрийг харийн түрэмгийлэгчдээс хамгаалах дайнд оролцохоор ирсэн гадаадын сайн дурынхны тоог анх удаа мэдээлжээ.

“Украин улс гадаадын сайн дурынхныг хүлээж авсаар байна. Тэдний тоо одоогоор 16,000 хүрсэн. Тэд хүмүүсийн эрх чөлөө, амь насыг хамгаалахаар ирсэн юм” гэж Зеленский хэлсэн байна.

Тэрбээр цааш нь ярихдаа “Украин улс холбоотнууд, найз нөхдөөсөө өдөр бүр зэвсэг хүлээн авч байгаа. Манай зэр зэвсэг өдрөөс өдөрт улам бүр хүчирхэгжиж байна” гэжээ.

Өмнө нь Украин улсын эрх баригчид олон улсын легионеруудын анги нэгжийг зохион байгуулахаар болсноо зарлаж байв. Европын хэд хэдэн орон Украинд тулалдахаар явах иргэддээ саад хийхгүй гэдгээ мэдэгдээд байна.

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр хийсэн мэдэгдэлдээ Украинд амь үрэгдсэн цэргүүдийн ар гэрт олгох нөхөн олговрын хэмжээг мэдээлжээ.

Сүүлийн өдрүүдэд зарим хэвлэл, сошиал сувгуудаар Оросын эрх баригчид Украинд амь үрэгдсэн цэргүүдийн нөхөн олговрын хэмжээг 11,000 рублиэр ($100) тогтоосон тухай мэдээ цацагдах болсон юм.

Харин Путин үүнийг няцаагаад нөхөн олговорт 7 сая гаруй рубль ($64,000) олгохоо амлажээ. Шархадсан цэргийн алба хаагч бүр 3 сая рублийн ($27,000) тэтгэмж нэг удаа авах бол тахир дутуу болсон алба хаагч бүр насан туршдаа засгийн газраас тэтгэмж авахыг тэр бас мэдээлсэн байна.

Украин дахь байлдааны ажиллагаанд нь тодорхой хэмжээний саад тохиолдсоныг Путин бас хүлээн зөвшөөрчээ.

Гэхдээ ажиллагаа төлөвлөгөөний дагуу хэрэгжиж байгааг тэр нэмж хэлсэн байна.

“Үндсэрхэг үзэлтнүүд, нео Нацист бүлгүүд, Ойрх Дорнодоос ирсэн гадаадын хөлсний цэргүүд энгийн иргэдийг бамбай болгон ашиглаж байна” гэж дайснуудаа шүүмжилсэн Путин “Оросууд, Украинчууд бол нэг үндэстэн. Би энэ үзлээсээ хэзээ ч буцахгүй” гэж хэлжээ.

Эх сурвалж: Associated Press, Russia Today

“Үе тэнгийн сургагч багш бэлтгэх“ сургалт боллоо
“Үе тэнгийн сургагч багш бэлтгэх“ сургалт боллоо
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.