УИХ-ын сонгуулийн 10 дугаар тойрог Өвөрхангай аймагт АН-аас нэр дэвшигч Б.Ганхөлөг ЖДҮ-г дэмжих сангаас 1.0 тэрбум төгрөг авчээ. Архи, согтууруулах ундааны хамгийн том үйлдвэрлэл эрхэлдэг “АПУ”, шатахууны “Шунхлай” зэрэг үндэсний хэмжээний томоохон бизнесүүдтэй байж 1.0 тэрбум төгрөгийн жижиг, дунд үйлдвэрийн зээл авч, энэ зээл нэн хэрэгцээтэй байгаа жирийн иргэдийн боломжийг хулгайлсан нь нэн сонирхолтой.
Б.Ганхөлөгтэй нэг намаас нэг баг болж Өвөрхангайд нэр дэвшсэн Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны ерөнхийлөгч Ч.Даваабаярын хувьд ЖДҮ-г жинхэнэ эздэд нь өгөх тухай байнга ярьдаг нэгэн. Тэгвэл хажууд нь жинхэнэ эздээс нь ЖДҮ-ийн зээлийг булаасан нэгэн хамт нэр дэвшээд явж байхад чимээгүй байдаг нь сонин.
Хулгайч л “хулгайчийг бариарай” гэж бүхнээс түрүүнд, хамгаас чангаар хашгирдаг гэдэг үг Б.Ганхөлөг, Ч.Даваабаяр нар дээр харагдаж байна уу даа гэмээр. Хэрвээ Ч.Даваабаяр ингэж чимээгүй байсаар байвал тэр цаашдаа жинхэнэ ЖДҮ-чдээ биш эрх мэдэлтэй ЖДҮ-чдээ хамгаалах нь тодорхой.
Г.Ариун