САР ШИНИЙН БАЯРЫН ӨДРҮҮДЭД 60000 ОРЧИМ ИРГЭНД ОСОЛ СААТАЛГҮЙ ҮЙЛЧИЛЖЭЭ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/02/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 9 секунд
САР ШИНИЙН БАЯРЫН ӨДРҮҮДЭД 60000 ОРЧИМ ИРГЭНД ОСОЛ СААТАЛГҮЙ ҮЙЛЧИЛЖЭЭ

САР ШИНИЙН БАЯРЫН ӨДРҮҮДЭД 60000 ОРЧИМ ИРГЭНД ОСОЛ СААТАЛГҮЙ ҮЙЛЧИЛЖЭЭ

 

Автотээврийн үндэсний төвөөс сар шинийн баярын өдрүүдэд нийслэл болон орон нутгийн автотээврийн төвүүдэд ажиллах хариуцлагатай эргүүл, жижүүрийн хуваарь гарган улс, хот хоорондын зорчигч, ачаа тээврийн хэвийн үйл ажиллагааг, давхардсан тоогоор 339 ажилтан, албан хаагчдын бие бүрэлдэхүүнтэйгээр болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэн, байнгын хяналт тавин ажиллажээ.

Тухайлбал, Сонгинохайрхан, Баянзүрх зорчигч тээврийн төвүүд болон орон нутгийн автотээврийн төв, салбарын дарга, тээвэр зохицуулагч нарт зорчигч урсгал нэмэгдсэнтэй холбоотойгоор тээвэрлэлтийн аюулгүй байдал, жолоочийн хөдөлмөр, амралтын горимыг мөрдүүлж ажилласны үр дүнд осол, зөрчил гараагүй талаар АТҮТ-өөс мэдээлж байна. 

Тодруулбал, АТҮТ-ийн Хөдөлгөөний удирдлагын төв нь тээвэрлэлтийн үйл явцыг GPS-ээр 24 цагийн турш хянадаг бөгөөд хариуцлагатай эргүүлүүд Улаанбаатар хотын Зорчигч тээврийн болон Техникийн хяналтын үзлэгийн төвүүдэд гэнэтийн шалгалт хийж, жижүүрт гарч буй ажилтнуудад үүрэг даалгавар өгч ажилласан байна.

Мөн “Шуурхай ажиллагааг зохион байгуулах журам”-ыг Тээвэр зохицуулалтын хэлтэс, Хөдөлгөөний удирдлагын хэлтэс, Баянзүрх, Сонгинохайрхан зорчигч тээврийн төвийн дарга нар болон бусад холбогдох ажилтнууд дагаж мөрдөн, бүдүүвчийн дагуу тээвэрлэлттэй холбоотой мэдээллийг тухай бүрт шуурхай дамжуулсан байна.

Мөн АТХУБ нар нийт 896 тээврийн хэрэгслийг газар дээр нь шалгаж, холбогдох арга хэмжээг авсан талаар Автотээврийн үндэсний төвөөс мэдээллээ.

Цаг агаарын байдал: Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтэн, бага зэргийн цастай байсан бөгөөд зам даваа хаагдаагүй.

Статистик мэдээлэл: Баярын өдрүүдэд давхардсан тоогоор нийт 499 чиглэлд, 2339 тээврийн хэрэгслээр 59985 зорчигч тээвэрлэсэн. Мөн 2019.02.06 – 2019.02.10-ны өдрүүдэд Улаанбаатар хотоос 156 тээврийн хэрэгсэл, орон нутгаас 334 тээврийн хэрэгсэл буюу нийт 490 тээврийн хэрэгслийг нэмэлтээр гаргаж, 15331 зорчигч тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс 7.3 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

 
УЛААНБААТАР ХОТОД ӨДӨРТӨӨ 3-5 ХЭМ ХҮЙТЭН БАЙНА
УЛААНБААТАР ХОТОД ӨДӨРТӨӨ 3-5 ХЭМ ХҮЙТЭН БАЙНА
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/02/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.