Б.Ганхуяг: 1072 хувьцаатай иргэн 2023-2025 он хүртэл жилд 669.751 төгрөгийн ногдол ашиг хүртэнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 46 секунд
Б.Ганхуяг: 1072 хувьцаатай иргэн 2023-2025 он хүртэл жилд 669.751 төгрөгийн ногдол ашиг хүртэнэ

Б.Ганхуяг: 1072 хувьцаатай иргэн 2023-2025 он хүртэл жилд 669.751 төгрөгийн ногдол ашиг хүртэнэ

“Эрдэнэс Тавантолгой ХК” 2021-2025 онд хэрэгжүүлэх “А6-20” бизнес төлөвлөгөөгөө өчигдөр/2021.03.10/ танилцуулсан билээ. Энэ үэр тус компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг "Бизнес төлөвлөгөөний дагуу 2025 он гэхэд хүрэх зорилтийн тухайд,

  • Хөрөнгө оруулалт 10.1 их наяд байна 
  • Үндэсний их бүтээн байгуулалт хийнэ
  • Орлого ₮32 их наяд, үнэлгээ ₮50 их наяд төгрөг байна
  • Монгол Улсын санхүүгийн үндэс ЭТТ байна
  • 20 төсөл 5,500 ажлын байр бий болгоно” гэв.

Уг хугацаанд Эрдэнэс Тавантолгой ХК нийт найман төслийг хэрэгжүүлэх бөгөөд уг бизнес төлөвлөгөөний тогтоол өчигдөр баталгаажсан байна.

Мөн тэрбээр "1,072 хувьцаатай иргэн 2023-2025 он хүртэл жилд 669.751 төгрөгийн ногдол ашиг хүртэх тооцоо гарсан. 2021 онд бид 2.5 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийх ёстой. Ингэхдээ нийт 2 их наяд төгрөгийн бонд гаргана гэж төлөвлөснөөс эхний ээлжинд 800 орчим тэрбум төгрөгийн бонд худалдаалахаар гуравдугаар сарын 5-ны өдөр холбогдох бичиг баримтыг СЗХ, Монголын хөрөнгийн биржид хүлээлгэн өгсөн. Энэ нь анх удаа төрийн компани иргэд, ААН, гадаадын хөрөнгө оруулагчдадаа нээлттэй зарлаж байгаа бонд юм. Монгол улсын иргэн энэ бондыг худалдаж аваад бондын хүүгээр өөрийнхөө хөрөнгийг нэмэгдүүлэх бүрэн боломжтой байх нээлттэй хэлбэрээ зарлаж байгаа юм. Бид гуравдугаар сарын 25-нд зарлаж, гуравдугаар сарын 31-нд арилжаа явуулах төлөвлөгөөтэй байна" гэсэн юм.

“Эрдэнэс силвер ресурс“-ийн захирал асан Т.Мөнхбаяр нялх амрагаа МҮОНРТ-ийн нэвтрүүлэгч болгохоор 200 сая төгрөгөөр гэрээ хийсэн гэв үү
“Эрдэнэс силвер ресурс“-ийн захирал асан Т.Мөнхбаяр нялх амрагаа МҮОНРТ-ийн нэвтрүүлэгч болгохоор 200 сая төгрөгөөр гэрээ хийсэн гэв үү
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.