МАН-ын төлөөлөгчид: Засаг дарга М.Чинболд огцорсон, хууль бус засаг дарга гэв
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/05/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 21 секунд
МАН-ын төлөөлөгчид: Засаг дарга М.Чинболд  огцорсон, хууль бус засаг  дарга гэв

МАН-ын төлөөлөгчид: Засаг дарга М.Чинболд огцорсон, хууль бус засаг дарга гэв

Ц.БАЯР

М.Чинболд албан ёсоор огцорсон  хууль бус дарга хэмээн Сонгинохайрхан дүүргийн ИТХ-д МАН-аас сонгогдсон төлөөлөгч Н.Алтаншагай, Ж.Сандагсүрэн, Л.Бямбадорж, С.Мөнхчулуун, О.Оюунцэцэг нар өнөөдөр хэвлэлийнхэнд хандаж мэдэгдлээ. Учир нь Тус дүүргийн ИТХ дөрөвдүгээр сарын 22-нд хуралдаж дүүргийн Засаг дарга М.Чинболдтой хариуцлага тооцох асуудлыг авч хэлэлцсэн байна. ИТХ-ын 41 төлөөлөгчөөс  МАН –аас 20 , АН-аас  найм, МАХН- аас  хоёр нийт 30  төлөөлөгч оролцож 73.1 хувийн ирцтэй хуралджээ. Дэгийн дагуу санал хураалт явуулж 73.2 хувийн саналаар огцоруулах шийдвэр гаргасан аж. Гэтэл өнгөрсөн  долоо хоногт дүүргийн АН-аас МАН, МАХН хоёр ирц бүрдүүлэн  хуралдаж Засаг дарга М.Чинболдыг огцоруулах шийдвэр гаргалаа энэ бол хууль бус хурал хэмээн мэдэгдсэн. Гэвч энэ бол бодит үнэнээс гажсан гүтэглэгийн шинжтэй мэдээлэл тул бид үнэнийг мэдээлж байна. Тус хуралдаанд оролцсон найман  гишүүн санал хураалтад оролцоогүй хурлаас гарч явсан. Энэ  тохиолдолд эсрэг санал өгсөнд тооцдог хуулийн дагуу тооцсон. Түүнчлэн  иргэд огцорохыг шаардаж жагсаал хийсэн. Мөн тэрээр үндсэн хууль зөрчсөн гэж манай намын бүлгээс үзсэн  юм гэж тус дүүргийн МАН-ын дэд дарга Н.Алтаншагай тайлбарласан. Албан ёсоор огцорсон хууль бус дарга гэдгийг Нийслэлийн Засаг дарга  Э.Бат-үүлд тогтоолоор мэдэгдээд байгаа ажээ. Төлөөлөгч С.Мөнхчулуун “ Энэ асуудлыг Нийслэлийн Засаг дарга  хуулийн дагуу шийдвэрлэж өгөхгүй бол дараагийн үйл ажиллагааг зохион байгуулна. Сонгинохайрхан дүүргийн ИТХ 41 суудалтай үүний 22 нь МАН-аас сонгогдсон  мөн нийт  32 хэсгийн хороотой үүний 22-ынх нь дарга  МАН-ынх, ихэнх сонгогчид манай намд итгэл үзүүлсэн ” гэдгийг онцолж байв. Тэд тус ИТХ-ын хуралдааны бичлэгт АН-аас хэдэн төлөөлөгч оролцсон нь тодорхой байгаа гэлээ.

Эх сурвалж:www.polit.mn

ЯПОН УЛС МОНГОЛ БОЛОН БУСАД ЗУРГААН ОРОНД ХОРИГ ТАВИЛАА
ЯПОН УЛС МОНГОЛ БОЛОН БУСАД ЗУРГААН ОРОНД ХОРИГ ТАВИЛАА
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/05/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.