Н.Сүндий хорих ангид гар утас хэрэглэдэг байсан нь тогтоогджээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 34 секунд
Н.Сүндий хорих ангид гар утас хэрэглэдэг байсан нь тогтоогджээ

Н.Сүндий хорих ангид гар утас хэрэглэдэг байсан нь тогтоогджээ

2020 оны сонгуульд Ардчилсан намаас УИХ-д нэр дэвшихээр горилож байсан, “Неткапитал” ББСБ-ын үүсгэн байгуулагч Д.Сүндий авлигын хэрэгт буруутгагдан Говьсүмбэр аймаг дахь 425-р хорих ангид ял эдэлж байгаа юм. Тэгвэл Д.Сүндий нь ял эдэлж байх хугацаандаа гар утас ашигладаг байсныг эх сурвалж бидэнд мэдээллээ.

Тодруулбал, 425-р хорих ангийн дэд дарга Дөлгөөн Д.Сүндийд хорих ангид гар утас ашиглах зөвшөөрлийг олгосон байна. Ингэхдээ I-Phone 13 promax утсыг хэрэглэдэг байсан нь тогтоогджээ. Тус үйлдэлд 425-р хорих ангийн дэд дарга Дөлгөөнд хариуцлага тооцож, Багануур дахь хорих ангийн ахлах төлөөлөгч болгон албан тушаал бууруулсан аж.

“Неткапитал” ББСБ-ын үүсгэн байгуулагч Д.Сүндий өөрийн эхнэр Н.Ундрахын биед халдан хавиргыг нь хугалж, хүндэвтэр гэмтэл учруулсан хэргээ хэрэгсэхгүй болгон хаалгахын тулд Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын мөрдөгч Т.Батсайхан, ХУД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахмад Г.Даваажав нарт 5-10 сая төгрөгийн хахууль өгч байсан. Улмаар тус хэрэг олны өмнө ил болж Д.Сүндий авлигын хэрэгт буруутгагдан, гурван жилийн хорих ял авсан ч шүүхээс зургаан сар болгон бууруулсан байдаг.

Х.Баттулга: Ж.Эрдэнэбат хэрэг нь шалгагдаж дуусаагүй байхад тангараг өргөх хэрэг байна уу
Х.Баттулга: Ж.Эрдэнэбат хэрэг нь шалгагдаж дуусаагүй байхад тангараг өргөх хэрэг байна уу
 
Оюутолгой дэлхийн дөрөв дэх том зэсийн уурхай болно
Оюутолгой дэлхийн дөрөв дэх том зэсийн уурхай болно
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.