Зайсангийн “индианууд” гэсэн нэрийг зvvгээд байсан ХУД-ийн 4,11 дvгээр хорооны 600 єрхийн газрын асуудал шийдэгдэхээр боллоо. Тус хорооны айл єрхvvд олон жил єєрсдийн гэсэн газрын ємчлєх гэрчилгээгvй амьдарч ад шоо vзэгдэж байсан цаг саяхан. Тухайлбал, эдгээр айл єрх ААН компаниудтай газрын маргаан vvсгэж нэлээд олон жилийг vдэж байгаа. Уг маргаантай асуудал жил болгон vvсдэг ч vvнийг нь тоож анхаарах холбогдох албан тушаалтан энэ хугацаанд байгаагvй гэж хэлж болно.
Тухайлбал, тус дvvргээс сонгогдсон УИХ-ын гишvvн Лу.Болд, Ц.Оюунгэрэл нар єнгєрсєн 2012 оны УИХ-ын гишvvнээр сонгогдож байхдаа “Энэхvv газрын асуудлыг бид яаралтай шийдэж та бvхнийг єєрсдийн гэсэн газрын гэрчилгээтэй болгоно” гэх амлалтыг єгч байсан. Гэтэл энэ асуудал єнєєг хэр нь шийдэгдэхгvй аж ахуйн нэгжvvдээс янз бvрийн дарамт шахалт ирж тэднийг байж суухын аргагvй байдалд оруулж байсан. Тэгвэл иргэд энэхvv асуудлаа шийдvvлэхээр уржигдар БОНХЯ-ны сайд Д.Оюунхоролд хандаж нааштай хариу сонссон юм. Тэрбээр тус хорооны иргэдийн тєлєєллийг тухайн єдєр хvлээн авч газар ашиглах гэрчилгээг нь 14 хоногтоо багтаан олгоно гэдгээ хэлжээ. Тэрбээр, салбарын сайдаар томилогдсон даруйдаа яам, нийслэл, дvvрэг,хороод, ТББ-ууд, иргэдийн тєлєєллийг оролцуулсан ажлын хэсгийг байгуулж шуурхай ажилласны хvчинд газрын ямар нэг маргаан зєрчилгvй уугуул иргэдэд газар ашиглалтын гэрчилгээ олгох ажлуудыг хийжээ. Vvний тулд айл єрхvvдийг бvртгэх, маргаантай эсэхийг хянаж нягтлах, кадастрын зураг хийлгэх зэрэг олон ажлыг хийсэн байна. Мєн нэг хашаанд долоо, найман айл байгаагийн улмаас газрын гэрчилгээг хэний нэр дээр гаргах маргаан ч гарч байгаа аж. Гэхдээ иймэрхvv айл єрх цєєн байгаа учраас олонхийн асуудлыг шийдэхээр салбар яам нь ийнхvv ийнхvv мэрийж байгаа аж. Харин уугуул иргэдийн тєлєєлєл анх удаа салбарын сайд хvлээж авч уулзан, олон жил хvлээсэн асуудлыг нь хурдан шуурхай шийдэж єгч байгаад баярлаж байгаагаа хэлж байсан юм. Юутай ч єнєєдєр Зайсангийн дvр тєрх хэдхэн жилийн хугацаанд ямар хурдацтайгаар єєрчдєгдєж байгааг хэн хvнгvй мэдсээр байгаа. Тэгвэл єчнєєн олон жил дайралдсан хvн болгондоо ад шоо vзэгдэж байсан Зайсангийн уугуул иргэд энэ удаад єєрсдийн гэсэн газрын гэрчилгээтэй болж дурын нэг компанийн захиралд ад шоо vзэгдэхгvй амар тайван амьдрах болох бололтой. Юутай ч олон жил яригдсан Богд уул, Зайсанг тойрсон асуудлууд одоо л нэг эмх цэгцтэй болж асуудал нь ийнхvv шийдэгдхээр болсон сайшаалтай. Ингээд Зайсангийн уугуул иргэдийн зарим тєлєєлєлтэй уулзахад дараах зvйлийг ярьж байна.
Ц.ЄНЄРЖАРГАЛ: БИД ЭНЭ ЦАГ МЄЧЄЄС ЭХЛЭН АМАР ТАЙВАН АМЬДРАХ БОЛЛОО
Баяртай байна аа. Манай 11 дvгээр хорооны иргэд энэ цаг мєчєєс эхлэн амар тайван амьдрах боллоо. Єнгєрсєн хугацаанд бид газрын асуудлаар маш олон хvн хандаж байсан ч бидний vгийг тоож хvлээж авдаг нэг ч эрх мэдэлтэн байсангvй. Бид чинь бараг л нийгмээс тусгаарлагдсан хvмvvс шиг л ад vзэгддэг байлаа шvv дээ. Юутай ч тус яамны хамт олон болон Д.Оюунхорол сайдад хорооныхоо иргэдийн ємнєєс баярласан талархснаа дахин, дахин илэрхийлмээр байна.
Ш.НЯМСVРЭН: БАЯРЛАСАНДАА БОЛООД ХЭЛЭХ Ч VГ АЛГА
БОНХЯ-ны сайд Д.Оюунхорол биднийг маш сайхан найрсагаар хvлээн авч бидний олон жил хvсэн хvлээж байсан газрын асуудлыг минь шийдэж єгєх гэж байгаад vнэхээр баярлаж байна.
Яг vнэндээ бид нар анх удаа л сайдтай єєрсдийн биеэр уулзаж байна шvv дээ. Ємнє нь ингэж хvлээж авч байсан нэг ч дарга цэрэг байгаагvй учраас бид баярлаж байгаа хэрэг. Д.Оюунхорол сайд энэхvv газрын асуудлыг сайд болсон даруйдаа ажлын хэсэг гаргаж асуудлыг шат, шатаар судалж явсан байна. Тиймээс л одоо хэл ам, хэрvvл зарга болоод байсан газрын асуудал нэг тйишээ шийдэгдэх болсонд туйлын баярлаж байгаагаа дахин, дахин хэлмээр байна. Юутай ч энэ цаг мєчєєс эхлэн бид удаан жил амьдарч ирсэн газар нутагтаа сэтгэл амар тайван амьдрах боллоо.
Эцэст нь хэлэхэд энэ сайхан баяртай мэдээг сонссон єндєр настай хvмvvс маань баярын нулимс унагаж байна даа дvv минь.
Эх сурвалж: