Б.Батхүү: Дэлхийд газрын тосны үнэ буурсан ч манайх шатахууны үнээ бууруулахгүй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/12/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 35 секунд
Б.Батхүү: Дэлхийд газрын тосны үнэ буурсан ч манайх шатахууны үнээ бууруулахгүй

Б.Батхүү: Дэлхийд газрын тосны үнэ буурсан ч манайх шатахууны үнээ бууруулахгүй

Олон улсын эрчим хүчний агентлагаас өнгөрсөн сард “Дэлхий дахинд эрдэс баялгийн үнэ унасаар байна. Энэ нь ирэх онд ч үргэлжлэх магадлалтай” гэж мэдэгдсэн. Гэвч дэлхийн зах зээлд түүхий эдийн үнэ унасаар байгаа ч манай улсад шатахууны үнэ буурахгүй байгаа юм. Энэ талаар УУЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батхүүгээс тодрууллаа.

-Дэлхийн зах зээлд газрын тосны үнэ уначихаад байхад манайд шатахууны үнэ яагаад буурахгүй байна вэ?

-Шатахууны жижиглэнгийн үнийг тогтвортой барих талд анхаарч байгаа. Үнийг тогтвортой барихад валютын ханш, онцгой албан татварт зохицуулалт хийдэг. Монгнолбанктай хамтран хэрэгжүүлж буй “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-ийнхөө хүрээнд сүүлийн хоёр жилд шатахууны үнийг өсгөхгүйгээр барьж чадлаа. Тодруулбал, хоёр жилийн өмнө 50 төгрөгөөр нэмсэнийг та бүхэн мэдэж байгаа. Түүнээс хойш нэг ч төгрөг нэмээгүй. Өмнө нь валютын ханш бага зэрэг савлахад л шатахууны үнэд шууд нөлөөлдөг байсан. Харин одоо валютын ханш үргэлж өссөөр байгаа ч шатахууны үнэ тогтвортой л байна шүү дээ.

-Гэвч дэлхийн зах зээл дээр түүхий эдийн үнэ уналаа. Тийм байхад манайх шатахууныхаа үнийг тодорхой хэмжээгээр буулгах боломжтой биз дээ?

-Түүхий эдийн үнэ буурлаа гээд манайх шатахууныхаа үнийг буулгах шаардлагагүй. Харин энэ хэвэнд нь тогтвортой байлгах талд л бодлого баримталж ажиллана. Дэлхийн зах зээлд газрын тосны үнэ буурлаа ч Орос улс бүтээгдэхүүнийхээ үнийг өсгөж байгаа биз дээ. Өөрөөр хэлбэл, түүхий эдийн үнэ буурч, өсөх бүрт нь дагаж савлаад байж болдоггүй юм.

-Оросууд бүтээгдэхүүнийхээ үнийг өсгөснөөр “Шатахууны үнэ улам л өсөх нь” гэсэн айдас нийгэмд байна?

-Оросууд шатахууныхаа үнийг өсгөсөн ч бид тэвдэж сандрах хэрэггүй. Учир нь, бид зөвхөн хойд хөршөөс хараат байхаа больсон. Сингапурын биржийн үнэд суурилж шатахуун авдаг болсон. Тэгэхээр цаашид шатахууны үнэ өсөхгүй гэдгийг хэлье.

Эх сурвалж: Unen.mn

 

Амараа: Нэхийний үнэ боодол бохины үнэгүй боллоо гэснийхээ төлөө цагдаад дуудагдлаа / VIDEO /
Амараа: Нэхийний үнэ боодол бохины үнэгүй боллоо гэснийхээ төлөө цагдаад дуудагдлаа / VIDEO /
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/12/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.