Зи дарга Чингэлтэй, Баянзүрхэд гал тавьлаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/05/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 28 секунд
Зи дарга Чингэлтэй, Баянзүрхэд гал тавьлаа

Зи дарга Чингэлтэй, Баянзүрхэд гал тавьлаа

М.Сономпил, Д.Батцогт нарын араас С.Дэмбэрэл АН-аар овоглох болов. ИЗНН-аас УИХ-д суудаг хоёр төлөөллийн нэг болох С.Дэмбэрэл намын гишүүн Ч.Базар, Р.Булгамаа нарын хамт АН-д элсч, намын дарга З.Энхболдоос гишүүний үнэмлэхээ авсан нь ойрын өдрүүдийн онцлох үйл явдлаар нэрлэгдэж байна.

 

Н.Энхбаяраас өрх тусгаарлаж, МАХН-аас МАН-д гишүүнчлэлээ сэргээсэн Д.Тэрбишдагва, Ч.Улаан нарыг урваач шарваачаар нь дуудаж байсан АН-ынхан нам нам дамжиж явсаар ,Иргэний Хөдөлгөөн, МҮАН, ИЗНН-ын нэр зүүсэн хэсэг нөхдөөр сүр бараатайгаар эгнээгээ тэлсэн нь Зэ-гийн оффшорчдоосоо салахаар шийдсэн зоригтой алхам уу? арга ядсан үйлдэл үү?.

Дотоодын зөрчил, фракцын зодооноо дийлэхээ больсон З.Энхболд тойргийн маргаанаа дарж чадаагүй байж Чингэлтэй, Баянзүрхт гал татсан нь АН-ынхны дунд дараагийн зодооны эхлэлийг тавьлаа. Учир нь С.Дэмбэрэл Чингэлтэй, Р.Булгамаа Баянзүрх дүүрэгт нэр дэвших тохироотой орж ирсэн бол Ч.Базарын тойрог тодорхойгүй байгаа аж. АН болон ИЗНН-ын хамтран ажиллах гэрээний дагуу тэд 2016 оны УИХ-ын сонгуульд АН-аас өрсөлдөх юм. Гэхдээ нэр дэвших албан ёсны эрхийг нөгөөдөр болох ҮЗХ-ны хуралдаанаас авах учиртай.

Дугуйчин Б.Тэгшбаяр Швейцарьт түрүүлжээ
Дугуйчин Б.Тэгшбаяр Швейцарьт түрүүлжээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/05/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.