"Сандэй” төвийн түрээслэгчид УОК-ын шийдвэрийг эсэргүүцэж жагсав
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
3 минут 19 секунд
“Сандэй” төвийн түрээслэгчид УОК-ын шийдвэрийг эсэргүүцэж жагсав

“Сандэй” төвийн түрээслэгчид УОК-ын шийдвэрийг эсэргүүцэж жагсав

"Сандэй" худалдааны төвийн түрээслэгч, худалдаа эрхлэгчид амралтын өдрүүдэд УОК-ын шийдвэрийг эсэргүүцэж, жагслаа. Түрээслэгчдийн хувьд "Бүтэн хоёр жил орчмын хугацаанд ажилгүй зогссон. Энэ хугацаанд УОК,  Засгийн газрын шийдвэрийг хүндэтгэж, дүрэм журмыг нь баримталж ирсэн. Гэтэл энэ сарын 15-ны өдрөөс томоохон зах худалдааны төвийн үйл ажиллагааг нээнэ гэж мэдээлчихээд, энэ хуваарьтаа дахин өөрчлөлт оруулж, энэ сарын 22-ны өдөр болгон хойшлуулсанд бухимдаж байгаа аж.

“1000 орчим түрээслэгч хүнд байдалд байна” гэв

 Худалдаа эрхлэгчдийн хувьд бүгд  хоёр тун вакциндаа хамрагдаад 14-20 хоног өнгөрсөн гэдгээ онцолсон юм. Мөн тэд “1000 орчим түрээслэгч хүнд байдалд байна. Бизнес эрхлэгчид өр зээлтэй, туйлдаж байна. Төр засаг гаргасан шийдвэрээсээ буцаж биднийг хохироохоо больмоор байна.  Бидний ажлын байрыг нэн даруй нээж өгнө үү” хэмээн байр сууриа илэрхийлж байна. Мөн “Бид төр засгаас мөнгө гуйгаагүй. Плаза статустай бусад захын үйл ажиллагааг нээчихээд биднийг ялгаварлаж болохгүй" гэж байв.

COVID-19 халдварын тархалт эрс өссөнтэй холбогдуулан нийслэлийн хэмжээнд дөрөвдүгээр сарын 10-25-ны хооронд хөл хорио зарлаж, зах худалдааны төвүүдийн ажиллах хугацааг тавдугаар сарын 15-ны өдрөөс ажиллуулж эхлэхээр Нийслэлийн захирагчийн албанаас захирамж гаргасан. Тиймээс худалдаа эрхлэгчдийн хувьд, вакцинд хамрагдахаас эхлээд хувийн бэлтгэлээ базааж, 15-наас ажлаа эхлүүлэхээр төлөвлөчихсөн байсан гэдгийг жагсагчдын олонх нь хэлж байна.  Гэтэл ердөө 2-3 хоногийн өмнө УОК-оос томоохон зах худалдааны төвүүдийг дахиад ажиллуулахгүй гэсэн шийдвэрийг гаргажээ.

“Хууль дүрэм  тэгш үйлчлэхгүй байна”

Энэ тухай түрээслэгчийн төлөөлөл М.Болормаа хэлэхдээ “УОК-ын энэ шийдвэрт бид маш их бухимдаж байна.  Бидний үйл ажиллагаа зогсонги байдалд  маш урт хугацааг туулж байна. Эдийн засгийн уналтад 100 хувь орчихлоо. Төр засгаас бид мөнгө гуйгаагүй. Зөвхөн бидний үйл ажиллагааг явуулаад өгөөч ээ гэж хүсч байна” гэв. Мөн худалдаа эрхлэгч Х.Сэлэнгэ “Хууль дүрэм нь тэгш үйлчлэхгүй байна. Замын цаана байгаа үйлчилгээний байгууллага ажиллаж болоод байхад бид яагаад болохгүй байгаа юм бэ. Хаагдвал хамт хаагдъя. “Сандэй плаза” худалдааны төвийн бүх түрээслэгчид вакциндаа 100 хувь хамрагдсан. Хоёр  дахь тунгаа хийлгээд хамгийн багадаа 14-20 хоногийн хугацаа өнгөрч байна. Бид бизнесээ эрхлээд, ажил амьдралаа залгуулмаар байна” хэмээн байр сууриа илэрхийлж байлаа.

Бизнес эрхлэгчид бүгд үзэл бодлоо илэрхийлсэн уриа лоозонг барин “Сандэй плаза” худалдаа үйлчилгээний төвийн өмнө ийнхүү амралтын хоёр өдөр эсэргүүцлийн жагсаал цуглаан зохион байгуулж байна.  

Алт амилах цагаар
Алт амилах цагаар
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.