Дэлхийн хамгийн эртний модон эдлэл, хөшөөнд тооцогдох хоёр метрийн урттай Shigir-ийн билэг тэмдэг 1890 онд Сибирийн нутагт байрлах хүлэрт намгаас олджээ. Хамгийн анх 1997 онд насыг нь тодорхойлохоор оролдож байсан аж.
Өнөөдөр өндөр хөгжсөн техник технологийн тусламжтайгаар, Герман улсад байрлах лабораторийн шинжилгээгээр уг модон хөшөөг 11000 жилийн настай буюу 1997 онд тогтоосноос 1500 жилээр "хөгшин" гэж үзжээ.
Тус модон хөшөө 1890 он хүртэл устаж үгүй болоогүй гол шалтгаан нь амьд органик, модыг идэж хөнөөдөг микробууд хүлэрт намагт ойртох ч дургүй байдаг учир "аюулгүй орчинд" байсан аж. Тус хөшөө пирамидаас хоёр дахин, эртний Вавилон хотоос гурав дахин урт настай юм байна.
Э.ЭНХ-ЭРДЭНЭ