1700 орчим ОХУ-ын иргэн “Лалын улс” бүлэглэлийн талд байлдаж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 44 секунд
1700 орчим ОХУ-ын иргэн “Лалын улс” бүлэглэлийн талд байлдаж байна

1700 орчим ОХУ-ын иргэн “Лалын улс” бүлэглэлийн талд байлдаж байна

 

1700 орчим ОХУ-ын иргэн “Лалын улс” бүлэглэлийн эгнээнд элсэн байлдаж байна. Түүнээс ч олон байж магадгүй гэж ОХУ-ын Холбооны Аюулгүй байдлын албаны орлогч дарга Сергей Смирнов мэдэгджээ.
Тус албаны мэдээлснээр, ОХУ-ын 1 700 орчим иргэн “Лалын улс” бүлэглэлийн явуулж буй байлдааны ажиллагаанд оролцож байна гэж С.Смирнов Узбекистаны нийслэл Ташкентад болсон Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын /ШХАБ/ Терроримзтой тэмцэх бүс нутгийн зөвлөлийн хуралдааны дараа мэдэгдэв.

Зөвлөлийн хуралдаанаар “Лалын улс” бүлэглэлтэй тэмцэх асуудал, тэр дундаа ШХАБ-ын гишүүн орнуудын хооронд мэдээлэл харилцан солилцох зэрэг асуудлыг хэлэлцсэн байна. ШХАБ нь байнгын таван гишүүн /БНХАУ, ОХУ, Казахстан, Киргизстан, Тажикстан, Узбекстан/ ажиглагчийн статус бүхий таван орноос /Афганистан, Энэтхэг, Иран, Монгол, Пакистан/ бүрддэг юм.

“Лалын улс” бүлэглэл нь ОХУ-ын Хойд Кавказын бүс нутгаас өөрийн эгнээнд гишүүд элсүүлэн ашиг сонирхол, нөлөөгөө тэлэхийг эрмэлзэж байгаа нь маш аюултай хандлага мөн гэж Смирнов мэдэгджээ.

“Мөн “Лалын улс” бүлэглэлийн зүгээс учруулж буй өөр нэгэн аюул бол бусад террорист байгууллагуудыг өөртөө элсүүлэн авч байгаа явдал юм. Тэд “Имарат Кавказ” террорист байгууллагыг онцгойлон сонирхож байгаа бөгөөд тус бүлэглэлийн зарим командлагчид “Лалын улс” бүлэглэлийн холбоотон болон нэгдэхээ илэрхийлсэн байна” гэж тэрбээр мэдэгджээ.

О.Мөнхдуулга

Эх сурвалж: www.TODAY.mn
 “Босоо хөх Монгол”-ын Ө.Өнөржаргал хүн зодож танхайрчээ
“Босоо хөх Монгол”-ын Ө.Өнөржаргал хүн зодож танхайрчээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.