Ерөнхийлөгчийн Батламж жуух бичгийг НҮБ-ын Хууль эрх зүйн албанд гардуулав
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/09/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 17 секунд
	 Ерөнхийлөгчийн Батламж жуух бичгийг НҮБ-ын Хууль эрх зүйн албанд гардуулав

Ерөнхийлөгчийн Батламж жуух бичгийг НҮБ-ын Хууль эрх зүйн албанд гардуулав

http://www.tumen.mn/upload/2015/09/30/Монгол Улсын Их Хурлаас "Хүүхдийн эрхийн тухай конвенцийн мэдээлэл хүргүүлэх журмын тухай нэмэлт протокол", "Мөнгөн 

усны тухай Минаматагийн конвенц"-ийг тус тус соёрхон баталж, хууль гаргасан билээ. Конвенцийн дагуу соёрхон баталсан улсын Батламж жуух бичгийг НҮБ-д хүргүүлэх ёстой бөгөөд ийнхүү Батламж жуух бичгийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дараа конвенци хүчин төгөлдөр үйлчилдэг.

2015 оны есдүгээр сарын 28-ны өдөр Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн "Хүүхдийн эрхийн тухай конвенцийн мэдээлэл хүргүүлэх журмын тухай нэмэлт протокол" болон "Мөнгөн усны тухай Минаматагийн конвенц"-ийг соёрхон баталсан тухай Ерөнхийлөгчийн Батламж жуух бичгийг НҮБ-ын Хууль эрх зүйн албанд гардуулж өгөв.

Тус арга хэмжээнд Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Элчин сайд, Байнгын төлөөлөгч С.Сүхболд, НҮБ-ын Хууль эрх зүйн асуудал эрхэлсэн орлогч, Ерөнхий  нарийн бичгийн дарга Мигел де Сэрпа Соарес, НҮБ-ын Гэрээ эрх зүйн албаны дарга Сантьяго Вилалпандо нар оролцов.


 

Совесть где, Д.Энхбат?
Совесть где, Д.Энхбат?
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/09/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.