Улаан талбай дахь сүүлийн бэлтгэл энэ пүрэв гарагт болно
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 48 секунд
Улаан талбай дахь сүүлийн бэлтгэл энэ пүрэв гарагт болно

Улаан талбай дахь сүүлийн бэлтгэл энэ пүрэв гарагт болно

 

Энэ сарын есний өдөр ОХУ-ын нийслэл Москва хотын Улаан талбайд Аугаа эх орны ялалтын түүхт 70 жилийн ойн баярын парад болно. Уг арга хэмжээнд эх орныхоо зэвсэгт хүчний сүр жавхааг бадраахаар манай шилдэг 75 цэрэг Москва хотыг зориод байгаа. Энэ жагсаалд манай цэргүүд найм, наймын харьцаатайгаар хайрцаглан жагсахаар болсон.

Энэ парадад ОХУ-аас гадна Монгол, Азербайжан, Армен, Белорус, БНХАУ, Казахстан, Киргиз, Тажикстан, Энэтхэг, Серби зэрэг 14 орны цэрэг армийн төлөөлөл оролцоно. Тэгвэл, манай цэргүүдийн хувьд парадын хамгийн оргил үе буюу Агуу их эх орны дайны ялалтын сүлд дуу "Катюша"-г эгшиглэж эхлэхэд орж ирэхээр болжээ.  Жагсаалын сүүлийн бэлтгэл энэ пүрэв гарагт болно.

Манай цэргүүдийн хувьд парадын бэлтгэлдээ өнгөрсөн хоёрдугаар сараас орсон бөгөөд өнгөрсөн хугацаанд бэлтгэл ажлыг сайн хангасан гэдгийг Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, Л.Пүрэвсүрэн нар онцлон хэлж байлаа. Тэгвэл, энэ арга хэмжээг манай улсаас шууд дамжуулах эрхийн томилгоог Монголын үндэсний телевиз авчээ.

Агуу эх орны дайны ялалтын 70 жилийн баярын цэргийн ёслолын жагсаалд нийслэл Москва хотын Улаан талбайд 14 000 цэргийн алба хаагч, 194 нэгж хуягт техник, 150 онгоц, нисдэг тэрэг оролцуулахаар төлөвлөснөөс гадна тус улсын 26 хотод цэргийн жагсаал явуулахаар бэлтгэж байгаа ажээ.

Б.Хишигдэлгэр

Эх сурвалж: www.TODAY.mn
Омикрон хувилбарын халдвар авч, гэрээр тусгаарлагдаж байгаа иргэдэд өгөх ЗӨВЛӨМЖ
Омикрон хувилбарын халдвар авч, гэрээр тусгаарлагдаж байгаа иргэдэд өгөх ЗӨВЛӨМЖ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.