Томоохон төсөл болох Тавантолгойн төслийн ажил урагшлахгүй гацсан гэж хэлж болно. Ажлын хэсгийг ахалсан ахлагч нь өчигдөр мэдээлэл хийсэн бөгөөд цаг алдалгүй эргэлтэд оруулж, хөдөлгөнө гэдгээ хэлсэн удаатай.
Тэгвэл “Тавантолгойн нүүрсний ордыг хөгжүүлэх талаар авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг бие даагчид дэмжих боломжгүй гэдгээ мэдэгдсэн юм.
УИХ-аас байгуулсан Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд гишүүн С.Ганбаатар багтсан байгаа.
Тэрбээр Засгийн газар Тавантолгойн нүүрсний ордтой холбоотой долоон баримт бичгийг ажлын хэсэгт гаргаж өгөхгүй байгааг хэлсэн. Гэвч ажлын хэсгийнхэн энэ ажлыг гацаахгүйн тулд удахгүй дүгнэлтээ гаргаж, УИХ-д танилцуулна гэжээ. Эх сурвалж www.wikimon.mn