Хөвсгөл нутгийн сонгогч нар нэр дэвшигчээ тусгай үүргийн онгоцоор авчрахыг шаардаж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 13 секунд
Хөвсгөл нутгийн сонгогч нар нэр дэвшигчээ тусгай үүргийн онгоцоор авчрахыг шаардаж байна

Хөвсгөл нутгийн сонгогч нар нэр дэвшигчээ тусгай үүргийн онгоцоор авчрахыг шаардаж байна

УИХ-ын 17-р тойрог Хөвсгөл аймагт нэр дэвшиж байгаа Л.Гүндалай Тайландын Вант улсын нийслэл Бангкок хотноо “Гацсан” байгаа ч сонгуулийн сурталчилгаагаа цахимаар хийсээр байгаа билээ. Тэрээр фэйсбүүк хуудсаараа дамжуулан Хөвсгөл нутгийн иргэд сонгогчидтойгоо холбогдон сурталчилгаагаа өдөр бүр live-аар хүргэж байгаа. Нэр дэвшигч нь одоог хүртэл хилийн чанадад байсаар байгаа нь 90.000 сонгогчдын сонгох эрхийг ноцтой зөрчиж байна гэж Хөвсгөлийн иргэд үзэн, нэр дэвшигчээ эх оронд нь 06-р сарын 17-ны өдрийн Сөүлээс ирэх тусгай үүргийн онгоцоор ирүүлэхийг УОК-оос шаардан жагсаал зохион байгуулж байна. Л.Гүндалайгийн эхнэр, хүүхдийг тусгай үүргийн онгоцоор авчирсан ч түүнийг Бангкок-д яагаад ганцааранг нь үлдээснийг тайлбарлахыг мөн шаардаж байгаа юм. Тиймээс  Л.Гүндалайг хамгийн эхний тусгай үүргийн онгоцонд багтааж, Хөвсгөл нутгийн сонгогчдын сонгох эрхийг хангаж өгөхийг УОК-оос шаардан жагсаал зохион байгуулж байгаа юм.

​А.Еркин: Ажилчдыг осол гаргахад хүргэдэг үндсэн шалтгаан хандлагаас үүдэлтэй
​А.Еркин: Ажилчдыг осол гаргахад хүргэдэг үндсэн шалтгаан хандлагаас үүдэлтэй
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.