УИХ НЬ ЗАВХАЙ ЗАЙДАН ЭМСИЙН ХҮРЭЭЛЭН БИШ, Ч.УНДРАМД ХАРИУЦЛАГА ТООЦ !!!
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
6 минут 2 секунд
УИХ НЬ ЗАВХАЙ ЗАЙДАН ЭМСИЙН ХҮРЭЭЛЭН БИШ, Ч.УНДРАМД ХАРИУЦЛАГА ТООЦ !!!

УИХ НЬ ЗАВХАЙ ЗАЙДАН ЭМСИЙН ХҮРЭЭЛЭН БИШ, Ч.УНДРАМД ХАРИУЦЛАГА ТООЦ !!!

УИХ-ын гишүүн Ч.Ундрамын бичлэг бүхий олон фактыг нөхөр нь нийтийн сүлжээнд дэлгэснээр шуугиан болж байна. Санаанд багтамгүй фактууд байгаа ч түүнтэй 15 жил ханилсан, хоёр хүүхдийнх нь эцэг Б.Наранцацралт өөрийнхөө цахим хаягнаас жиргэсэн учраас итгэхээс өөр аргагүй. Үүнийг гэр бүлийн харилцаа, эр эм хоёрын явдал гээд орхиж болох ч УИХ-ын гишүүн гэхээр орхиж боломгүй. Орхих нь бүү хэл ёс зүйн хариуцлага тооцож, УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хэмжээнд авч үзэх ёстой. Хууль тогтоох дээд байгууллага гэдэг элдэв завхай зайдан эмсийн хүрээлэн биш учраас арга хэмжээ авах учиртай. Эхнээсээ Ч.Ундрамыг өмөөрсөн нийтлэл, бичлэг цахим орчинд давалгаалж байна. Магадгүй УИХ-ын гишүүний бүрэн эрхээр хаацайлж, нөхөртөө хариуцлага тохож үлдээх эхний алхамаа хийж байгаа хэрэг байх. Үүний цаана хөрөнгөтэй эцгийнх нь мөнгө үйлчилж байгаа. Ямартай ч МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Нийгмийн сүлжээнд Ч.Ундрам гишүүнтэй холбоотой асуудал цацагдсан. Иргэд, сонгогчдын зүгээс ёс зүйтэй холбоотой асуудлаар Ёс зүйн хороонд өргөдөл гомдол өгвөл түүнийг тус хороо хэлэлцэнэ" гэж байгаа нь сайн хэрэг. Энэ талаар итгэл дээрээ дэвсүүлсэн сэлэнгэчүүд лав гомдол гаргаж таарна. Тэгэхээр Ч.Ундрамд чухам яагаад ёс зүйн хариуцлага тооцож, УИХ-ын гишүүний бүрэн эрхийг хөндөх ёстой вэ гэдгийг түүний нөхрийн ил захидлаас цөөн жишээ аваад үзэхэд хангалттай.

Түүний нөхөр “Ч.Ундрам УИХ-ын гишүүн болсноос хойш ууж, идэх, наргиж, цэнгэх чинь хэрээс хэтэрсэн. долоо хоногийн 2-3 өдөр байнга архи ууж, согтуу хөлчүү ирэхдээ ихэнхи тохиодолд хэтрүүлсэн байна. Шөнө дөлөөр гэртээ орж ирээд зүгээр унтахгүй агсан согтуу тавьж, хүүхдүүдээ айлгаж ичээнэ” хэмээн үнэнийг өчжээ. Эр эмийн дундах явдлыг мэдэхгүй ч Ч.Ундрам гэх гишүүн гэр бүлээ хүчирхийлэлд байлгадаг согтуу толгой гэдгийг энэхэн өгүүлбэрээс харж болно. Уг нь тэр өөрөө “Хүчирхийллийн эсрэг” гээд ярьж яваа нь харагддаг. Гэтэл өөрөө хуурамч баг өмссөн жинхэнэ хүчирхийлэгч гэдэг нь тодорхой болж байна.

Энэ ч дүүрсэн хэрэг. Архи зохидоггүй, агсам согтуу тавьдаг нэг хүүхэн биз гэж бодож болох юм. Гэтэл эрээ цээргүй завхай зайдан гэдгийг нөхөр нь нүдэнд харагдтал бичжээ. Ч.Ундрамын хувьд алт ухаж баяжсан аавынхаа хөрөнгөөр өндөр дээр заларсан нэг хүүхэн, өөр юу ч байхгүй. Түүний аав өнөөдөр ч нүүрсний сүлжээнд томоохон орон зай эзэлж байгааг нүүрсний хулгайтай тэмцэж байгаа энэ үед шалгаж анзаарахад буруудахгүй.

Тэгвэл Б.Наранцацралт “Ч.Ундрам УИХ-ын гишүүн болохынхоо өмнө МУИС-д дэд захирал хийж байсан. 2019 оны 11 сарын 15-ны шөнө дунд. Гэртээ хоёр хүүхэдтэйгээ ханиад хүрч, өндөр халуураад хэвтэж байхад үүдний хаалганы код дуугарч чи орж ирэх шиг болсон. Орилж хашгирахгүй болохоор нь ашгүй ганц удаа ч болов эрүүл ирж гэж бодоод буцаад зүйрмэглэх аядсан. Унтлагын өрөөнд орж ирэхгүй удаад, гал тогооны өрөөнд үл мэдэг чимээ гараад байхаар нь чамайг тасраад явж чадахгүй байгаа юм байх гэж бодоод босож очоод гал тогооны гэрэл асаатал нүдэндээ итгэхээргүй зүйлийг олж харсан. Эхнэр маань нэг танихгүй эрэгтэй хүнтэй шалдан, гал тогооны ширээ түшээд сэкс хийгээд зогсч байсан. Хоёулаа согтуу. Үнэндээ шоконд орж, зүүд мэт л санагдсан. Эхнэр маань гэртээ танихгүй эрэгтэй хүнтэй ёс бус үйлдэл хийж, адгуус шиг авирлаж байхыг нүдээр харах байтугай төсөөлж ч байсангүй. Гэрэл асч, намайг зогсож байхыг хараад чи цочиж үүдний зочны 00-ын өрөө рүү орилоод гүйсэн. Би чамайг нэг алгадаад нөгөө нөхрийг барьж аваад балбачихсан” гэж мэдүүлжээ.

Ийнхүү Ч.Ундрамтай секс хийж байсан эр хөл нүцгэн гарч зугтаасны дараа тэрбээр хувцасаа өмсчихсөн, “ичсэн хүн, хүн ална” гэгчээр утга учиргүй хэрүүл өдөж, нөхрөө хэлэх, хэлэхгүй үгээр доромжилж, агсарч хэрүүл хийж эхэлсэн гэдэг. Мөн ээж рүүгээ болон аав руугаа залгаж, нөхрөө зодлоо гэж хэлсэн аж. Харин Ч.Ундрамтай загас наадуулсан эр нь МУИС-ийн ШУС-ийн захирал Д.Заяабаатар байсан гэдгийг ч нөхөр нь нуусангүй. Ийм л нэг хөрөнгө мөнгөөр зодож сэлэнгэчүүдийг хулхидаж, улс төрд орж ирсэн хүүхэн УИХ-ыг эмсийн хүрээлэн, завхай зайдан явдлын газар болгож байгааг УИХ-ын дарга Г.Занданшатар, Ес зүйн дэд хорооны дарга Б.Баттөмөр нар ч анхаарна биз ээ. Түүнийг сонгож гаргасан сэлэнгэчүүд нэгэнт дүнгээ тавьчихсан нь ойлгомжтой.

Хятадаас импортолсон тахианы мах монголчуудын хэрэглээний 90%-ийг хангаж байна
Хятадаас импортолсон тахианы мах монголчуудын хэрэглээний 90%-ийг хангаж байна
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.