17 дэд сайдын орон тоог цомхотговол 672 сая төгрөг хэмнэнэ гэв
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/10/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 59 секунд
17 дэд сайдын орон тоог цомхотговол 672 сая төгрөг хэмнэнэ гэв

17 дэд сайдын орон тоог цомхотговол 672 сая төгрөг хэмнэнэ гэв

Бие даагчдын зөвлөлийг төлөөлж УИХ-ын гишүүн С.Ганбаатар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн орон нутагт томилолттой яваа бол УИХ-ын Х.Болорчулуун өвчтэй байгаа аж. С.Ганбаатар гишүүн ярихдаа “Ирэх долоо хоногуудад төсвийн төсөл, төсөөллийг хэлэлцэнэ. Төсвийн  төсөлд цалин нэмэхгүй байх асуудлыг ярьж байна.
d7128342fa7fcd46big
Энэ талаар ямар нэг тооцоо судалгаа, хэлэлцээрт орохгүйгээр цалин нэмэхгүй гэдэг асуудлыг гурван тал шийдэж байгаа нь буруу. Энэ улс төрийн шийдэл байж болох юм. Үүнийг гурван талт хэлэлцээрт орсны үндсэн дээр шийдэх ёстой. Эдийн засаг хүнд үед цалин, тэтгэврийг нэмэх ёстой гэж бие даагчдын зөвлөл үзэж байгаа.Харин энэ оны төсөв 600 тэрбум төгрөгөөр тасарч байгаа. Монгол Улсад орох ёстой орлогыг авч чадахгүй байна. Уул уурхайн компани, архи тамхины Онцгой албан татварыг бууруулсан. Үүний гор өнөөдөр гарч ирж байна. Бие даагчдын зөвлөл 17 дэд сайдыг танаач гэсэн бодлого барьж байсан. Харин өнөөдөр энэ бодлого хэрэгжих гэж байна.Орлогоо яаж нэмэгдүүлэх талаар тооцохгүй байна. “Оюутолгой”-гоос  таван хувийн роялти авдаг, гурван хувийг нь буцаагаад зарлага гээд өгчихдөг. Орлогоо нэмэх тал дээр онцгой анхаарах хэрэгтэй. Хямрал болох тусам эдийн засгаа тэлэх бодлого барих ёстой” хэмээлээ. Дэд сайдын орон тоог байхгүй болгосноор 672 сая төгрөг хэмнэнэ гэсэн тооцоог С.Ганбаатар гишүүн гаргажээ. Мөн дагалдах өөр өртөгүүдийг судалвал үүнээс ч том тоо гарна гэсэн юм.

Эх сурвалж: www.mminfo.mn

АМГ-ын дарга асан Г.Алтансүхийг  үндэслэлгүйгээр ажлаас халсныг шүүх тогтоожээ
АМГ-ын дарга асан Г.Алтансүхийг үндэслэлгүйгээр ажлаас халсныг шүүх тогтоожээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/10/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.