Нийгмийн болон дэд бүтцийн салбарын төслүүдэд 300 сая ам.доллар зарцуулна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
0 минут 54 секунд
Нийгмийн болон дэд бүтцийн салбарын төслүүдэд 300 сая ам.доллар зарцуулна

Нийгмийн болон дэд бүтцийн салбарын төслүүдэд 300 сая ам.доллар зарцуулна

Засгийн газраас экспортын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хэрэгжүүлэх төслүүдийн жагсаалтыг шинэчлэн гаргав.  Ингэснээр “Гудамж “төсөлд хуваарилсан хөрөнгийг “Нүүрснээс синтетик байгалийн хий үйлдвэрлэх”, “Замын цагдаагийн газрын ойролцоох гүүрэн гарц барих” төслүүд болон “Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах” төсөлд ашиглахаар боллоо.

Мөн зээлийн ерөнхий хэлэлцээрт тусгасны дагуу 200 сая ам.долларыг хөдөө аж ахуйн салбарт, 300 сая ам.долларыг нийгмийн болон дэд бүтцийн салбарын төслүүдэд хэрэгжүүлэхээр болсон байна.

Түүнчлэн БНХАУ-ын Засгийн газраас олгох 500 сая ам.долларын Экспортын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх эдгээр төслүүдийн хэрэгжилтийг шуурхай зохион байгуулах, төслийн саналыг Хятадын талд уламжлахаар болжээ.

Б.Баяр 

Эх сурвалж: Tumen.mn

Замын-Үүд, Эрээний хилийг тодорхойгүй хугацаагаар хаалаа
Замын-Үүд, Эрээний хилийг тодорхойгүй хугацаагаар хаалаа
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.