Засаг даргын зангааны шүүгч үү?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
7 минут 51 секунд
Засаг даргын зангааны шүүгч үү?

Засаг даргын зангааны шүүгч үү?

     Монгол Улсын Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг 2012 оны 11 сарын 29-ний өдрийн 80 тоот захирамжийнхаа нэгдүгээр заалтаар Баянхонгор аймгийн Засаг даргаар иргэн Д.Жаргалсайханыг томилсон байдаг.

 

            2013 оны V сард иргэн Ш.Раднаасэд, М.Төрбат нар “Төрийн албанд ажилласан байх” хуулийн шаардлага хангаагүй этгээдийг Ерөнхий сайд Баянхонгор аймгийн Засаг даргаар томилсон нь Үндсэн хуульд заасан “хууль дээдлэх” “Тэгш байх” гэсэн зарчмуудыг ноцтойгоор зөрчсөн хэмээн үндсэн хуулийн цэцэд хандаж маргаан үүсгэсэн байна. Харин Д.Жаргалсайханы зүгээс Төрийн албанд огт ажиллаж байгаагүйгээ мэдсээр байж өөрийгөө төрийн албанд ажилласан гэж үзэн түүнийгээ тогтоолгохоор Баянхонгор аймгийн сум дундын шүүхэд ханджээ. Шүүх уг асуудлыг “хүсэлт гаргагч өөрөө ирээгүй” гэж удаа дараа хойшлуулсаар 2014 оны 08 сарын 18-ны өдөр сум дундын 3-р шүүхийн шүүгч Ш.Гэрэлмаа даргалан сая нэг юм хуралдаж 437 тоот захирамж гарган Д.Жаргалсайханы Баянхонгор аймгийн Ардчилсан намын даргаар болон бусад ажилд ажиллаж байсан нь хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Төрийн албаны тухай хууль /2002 он/-ийн гуравдугаар зүйлийн 3.1 1997 он болон 2001 оны хууль УИХ-ын бусад шийдвэрийн төсөл боловсруулах өргөн мэдүүлэх журмын тухай хуулийн 14-р зүйл, 1994 оны 12 сарын 30-ний өдрийн төрийн албаны тухай хуулийг хүчингүй болгосон 2002 оны 06 сарын 28-ны өдрийн төрийн албаны тухай зэрэг  энд дарж уншина уу? хуулийн заалтаар төрийн албан ажилласанд тооцох үндэслэлгүй байна хэмээн үзэж түүнийг төрийн албанд ажиллаагүй байна хэмээн тогтоожээ.

 

Д.Жаргалсайхан бээр уг шийдвэрийг давж заалдсанаар давж заалдах шатны IV шүүх мөн л хуралдахгүй удаа дараа хойшлуулсаар 2014 оны 11 сарын 17-ны өдрийн хурлаараа “хүсэлт гаргагчийг өөрийг нь байлцуулалгүйгээр асуудлыг шийдвэрлэсэн байна” хэмээн үзэж 56 тоот магадлал гарган сум дундын шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон анхан шатны шүүхэд буцаасан байна.

 

Сум дундын 3-р шүүх уг хэргийг шүүгч Л.Нарангэрэлд хариуцуулсан ба бас л хуралдаж чадахгүй удаа дараа хойшлуулсаар 2015 оны 02 сарын 25-ны өдөр хуралдан 74 тоот шийдвэр гаргаж Д.Жаргалсайханы 2009 оны 12 сарын 01-ний өдрөөс 2012 оны 12 сарын 01-ны өдрийг хүртэл аймгийн Ардчилсан намын даргаар ажилласныг төрийн албанд ажиллаж байснаар тооцохгүй тухай өмнөх шүүгч Ш.Гэрэлмаагийн шийдвэрээс эрс тэс эсрэг, чухам л 1800 зөрүүтэй байдлаар шийдвэрлэж хүсэлтийг ёсоор болгожээ.

Д.Жаргалсайханд ийм шийдвэр ус агаар шиг хэрэгтэй байсан. Учир нь Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг Үндсэн хуулийн цэцийн хуралдаанаас урьтаж 2014 оны 10 сарын 15-ны өдрийн 126 тоот захирамжаараа түүнийг томилсон 2012 оны 80 тоот захирамжийнхаа нэгдүгээр заалтыг хүчингүй болгосныг тэрээр мөн л нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд хандаж түдгэлзүүлээд байсан ба уг асуудлыг хэлэлцэх үед түүнд төрийн албанд ажилласан гэдгээ нотлох иймэрхүү шийдвэр хэрэгтэй байсан нь ойлгомжтой.

 

Сум дундын 3-р шүүхийн шүүгч Л.Нарангэрэл дээрх асуудлыг шийдвэрлэхдээ санаатай хэмээн үзэж болох дараах асуудлуудыг гаргажээ.

 

    Хүсэлт гаргагчийг төлөөлж аймгийн ЗДТГ-ын хууль зүйн хэлтсийн дарга С.Баярмаа гэгчийн хуурамчаар бүрдүүлсэн баримтыг нотлон шалгуулалгүй С.Баярмаагийн шүүхэд бүрдүүлж өгсөн гэх баримтанд Д.Жаргалсайхан нь 2009 оны 12 сарын 01-ний өдрөөс аймгийн Ардчилсан намын даргаар ажиллаж байгааг нотлох нийгмийн даатгалын дэвтэрийн хуулбар, Ардчилсан намын 2009 оны 12 сарын 01-ний өдрийн ээлжит 9-р хуралдааны 02 тоот тогтоолын хуулбар зэрэг материал байгаа тухай шүүх хуралдааны тэмдэглэлд дурджээ. Уг баримтууд нь бүгд хуурамч! Учир нь 2010 онд хуралдсан аймгийн Ардчилсан намын хурлаар аймгийн Ардчилсан намын даргаас А.Амартүвшинг чөлөөлж Д.Жаргалсайханыг томилсон байна. Үүнийг Ардчилсан намын хорооны гишүүн байтугай, жирийн гишүүн нь ч мэдэж байгаа. Үүнийг нотлох зураг нь аймгийн Ардчилсан намын байрны хананд өлгөөстэй бий.
    Л.Нарангэрэл шүүгч хүсэлтийг шийдвэрлэхэдээ ядаж нэг ижил түвшинд ажиллаж байгаа Ш.Гэрэлмаа шүүгчийнхээ шийдвэрийг биш юмаа гэхэд яг үүнтэй ижил төстэй Улсын дээд шүүхийнийнхээ шийдвэрийг ч буюу Дорнод аймгийн ИТХ-ын тус аймгийн Засаг даргад нэр дэвшигчийг “намын орон тооны ажил эрхэлж байсан нь төрийн албанд тооцох хуулийн үндэслэлгүй хэмээн үзэж” түүнийг “Төрийн албанд гурваас доошгүй жил ажилласан байх хуулийн шаардлага хангаагүй” байх тул Дорнод аймгийн Засаг даргаар томилохоос татгалзсан Ерөнхий сайдын шийдвэрийг зөвтгөсөн захиргааны хэргийн давж заалдах шатны 2013 оны 05 сарын 29-ний өдрийн шүүх хуралдааны 175 тоот магадлал, уг шүүх хуралдааны шийдвэрийг зөв байна хэмээн эцсийн шийдвэрийг шийдвэрийг гаргасан Монгол улсын дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 09 сарын 19-ний өдрийн 139 тоот тогтоолыг ч хэрэгссэнгүй.

 

Уг магадлал тогтоолын ЭНД дарж бүрэн эхээр нь үзнэ үү?

 

Ийнхүү Улсын дээд шүүх улс төрийн намын байгууллагад орон тоогоор ажиллаж байсныг төрийн албан ажилласанд тооцохгүй гэдгийг нэгэнт тогтоож хэн бүхэн үйл ажиллагаандаа мөрдөх шүүхийн нэгдсэн практик, эх сурвалж болгож. Үүгээр мөн Д.Жаргалсайхан нь МУЗЗНДНТУТХ-ийн 26-р зүйлийн 26,5,2-д заасан “Аймаг нийслэл сум дүүргийн Засаг даргад нэр дэвшигч нь Төрийн албанд гурваас доошгүй ажил ажилласан байх” гэсэн туйлын тодорхой хуулийн шаардлагыг хангахгүй этгээд гэдгийг нотолсон хэрэг.

 

Ийм практик эх сурвалжтай хэргийг намын байгууллагад ажилласныг төрийн албанд ажилласнаар тооцох шийдвэр гаргадаг Л.Нарангэрэл шүүгч хэн бэ? Тэр төрийн өмнө тангараг өргөсөн хариуцлагатай ёс зүйтэй, мэдлэг ур чадвартай, шүүгч мөн үү?

 

Аль эсвэл эрхтэн дархтан, Засаг дарга нарын үгээр тэдний таалалд нийцсэн шийдвэр гаргадаг Засаг даргын “зангаа”-ны шүүгч үү?

 

Үүнийг шүүхийн ерөнхий зөвлөлийн сахилгын хороо анхааралдаа аваасай. Мөн шүүхэд нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлж өгсөн аймгийн ЗДТГ-ын хууль зүйн хэлтсийн дарга С.Баярмаа яах ёстой юм бол доо,...?

Б.Батсуурь

Эх сурвалж: Unen.mn
 

100. 000 долларын цалинтай Оюутолгойн ТУЗ-ийн гишүүдийн огцруулна гэв
100. 000 долларын цалинтай Оюутолгойн ТУЗ-ийн гишүүдийн огцруулна гэв
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.