Япон, Монголын арилцаа сүүлийн жилүүдэд улам эрчимтэй өрнөж байна. Өнгөрсөн жилүүдэд Японы Жайка байгууллагаас манайд олон сургууль, цэцэрлэгийн барилга барьж өгч тусалсан бөгөөд Таван толгой, бусад томоохон төслүүд дээр ч хамтран ажиллаж байгаа юм. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг энэ долоо хоногт Япон улсад албан ёсны айлчлал хийхээр боллоо. Түүний айлчлал энэ сарын 11-ний өдрийг хүртэл үргэлжлэх юм байна. Айлчиллын хүрээнд эдийн засгийн хамтын ажиллагааны асуудлаар голчлон ярилцах ажээ.
Б.Баяр
Эх сурвалж: Tumen.mn