Ким Жен Ун Батлан хамгаалахын сайдаа зенит буугаар буудан цаазалжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 25 секунд
Ким Жен Ун  Батлан хамгаалахын сайдаа зенит буугаар  буудан цаазалжээ

Ким Жен Ун Батлан хамгаалахын сайдаа зенит буугаар буудан цаазалжээ

Умард Солонгосын удирдагч Ким Жен Ун аймшигт алуурчин гэдгээ дахин нотоллоо. Тэрбээр саяхан Батлан хамгаалахын сайд Хён Ён Чолыг цаазалжээ.  Энэ талаар Өмнөд Солонгосын тагнуулын албаныхан албан ёсоор дэлхий нийтэд мэдээллээ. Ким Жен Ун ийнхүү Батлан хамгаалахын сайдаа цаазалсан гол учир шалтгаанаа “Надад үнэнч бус хандсан, эх орноосоо урвасан” хэмээн тайлбарласан байна. Цаазлуулсан Хён Ён Чол нь 66 настай байв. Тэр өнгөрсөн 4 дүгээр сард Москвад болсон аюулгүй байдлын талаарх хуралд илтгэл тавьжээ.  Тэрхүү  илтгэлдээ чухам ямар санаа дэвшүүлсэн тухай  мэдээлэл одоогоор тодорхой бус байна. Ким Жен Ун  өмнө  нь  15 томоохон албан тушаалтанг  байлдааны ердийн буугаар буудан хороосон юм. Харин Хён Ён Чолыг агаараас эсэргүүцэн хамгаалах зориулалттай зенит буугаар  буудаж цаазалжээ. Ким Жен Ун өмнө нь бас ахыгаа, авга эгчийгээ  хороосон  гэдэг. Авга эгчийгээ алсаныг харсан амьд гэрч гэх нэгэн эмэгтэй одоо умардаас оргож, Өмнөд Солонгост очоод байгаа ажээ.

Б.Баяр 

Эх сурвалж: Tumen.mn

Чуулганы нэгдсэн хуралдааны цагийг өөрчлөх тухай захирамж гаргав
Чуулганы нэгдсэн хуралдааны цагийг өөрчлөх тухай захирамж гаргав
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.