Улсын аварга болсон тамирчинг “Тоёота приус-20” автомашинтай болно
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/09/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 3 секунд
Улсын аварга болсон тамирчинг “Тоёота приус-20” автомашинтай болно

Улсын аварга болсон тамирчинг “Тоёота приус-20” автомашинтай болно

Монголын билльярдын холбооноос шилдэг 32 тамирчны дунд Снукер билльярдын УАШТ-ийг энэ сарын 25-27-нд зохион байгуулах бөгөөд тэргүүн байр эзэлсэн тамирчинг автомашинаар шагнана.

Эхний өдрийн тэмцээн энэ сарын сарын 27-нд “Түмэн снукер” клубт, дараагийн өдөр “Наранбилэг” клубын “Элит” снукер клубт тус тус болно. Харин тэмцээний шилдэг найман тамирчин 27-ны өдөр “АСА” циркэд тоглож, аваргаа тодруулна. Шилдэг 32 тамирчин нь хөдөө орон нутгийн билльярдын холбоодоос зохион байгуулсан аймгийн аварга шалгаруулах тэмцээнээс шалгарсан тамирчид байх юм.

Тэмцээний тэргүүн байр эзэлсэн тамирчинд  алтан медаль, диплом, “Тоёота приус-20” автомашин, дэд байрт  шалгарсан тамирчинд мөнгөн медаль, диплом, таван сая төгрөг, гуравдугаар байрт шалгарсан тамирчинд хүрэл медаль, диплом, 1,5 сая төгрөгөөр шагнаж урамшуулах юм.

Д.Өлзий

Zaluu.com

Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн байна
Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн байна
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/09/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.