УИХ-ын Төсвийн байнгын хороо хуралдаж, байнгын хорооны дарга томилох асуудлыг хэлэлцлээ. Төсвийн байнгын хороог УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн удирдаж байсан юм. Гэвч тэрээр Засгийн газраас оруулж ирэх 2015 оны төсвийн тодотголын үзэл баримтлалтай зарчим нийцэхгүй гэж үзэн, чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан. Үүнийг нь байнгын хорооны гишүүд хүлээн авч, Ардчилсан намаас түүний оронд УИХ-ын гишүүн Б.Болорыг нэр дэвшүүллээ. Гишүүд түүнийг байнгын хорооны даргад дэмжлээ.
Ц.Гэрэл
Эх сурвалж: Zaluu.com