Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, УЕП асан Д.Дорлигжав нарын хамаарал бүхий гэх компани 100 мянган тонн нүүрсний гэрээ хийжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 23 секунд
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, УЕП асан Д.Дорлигжав нарын хамаарал бүхий гэх компани 100 мянган тонн нүүрсний гэрээ хийжээ

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, УЕП асан Д.Дорлигжав нарын хамаарал бүхий гэх компани 100 мянган тонн нүүрсний гэрээ хийжээ

Нүүрсний сонсгол хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдрийн сонсголд Улсын ерөнхий прокурор асан Д.Дорлигжав дуудагдан иржээ.

УЕП асан Д.Дорлигжав, Монгол улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж нарын хамаарал бүхий “Женералтек” гэх компани дурьдагдлаа.

Шинжээчийн дүгнэлтэд дурьдсанаар “Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн эхнэр нь уг “Женералтек ХХК”-ийн захирал Б.Батболд гэгчтэй хамаарал бүхий этгээд юм байна. Харин тус компаниас хувьцаа эзэмшдэг Д.Баатар гэгч нь “Глобал аппарел Лимитед ХХК”-ийн үүсгэн байгуулагч бөгөөд УЕП асан Д.Дорлигжавын төрсөн дүү юм байна.

Ийнхүү Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, УЕП асан Д.Дорлигжав нар “Женералтек ХХК”-аар дамжуулан орон нутгийн Тавантолгойн нүүрсний хэрэгт холбогдож байгаа юм байна. Тодруулбал: "Женерал тех" компани 2013 онд 100 мянган тонн нүүрс нийлүүлэх гэрээ байгуулж, 19.2 мянган тонныг нийлүүлжээ.

Нүүрсний сонсголыг даргалаг Б.Энхбаяр: “Женералтек ХХК”-ийн захирал Б.Батболд гэгч нь Хөгжлийн банкний сонсгол дээр нэр нь бас орж ирж байсан. 8 тэрбум төгрөг авсан байсан. News.mn сайтын эрхлэгч гэж гарч ирж байсан” гэж дурьдав.

Төрийн албыг цомхон, чадварлаг боловсон хүчнээр бүрдүүлэх хэрэгтэйг онцоллоо
Төрийн албыг цомхон, чадварлаг боловсон хүчнээр бүрдүүлэх хэрэгтэйг онцоллоо
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.