Ш.Абэ “Барьцаалагдсан хоёр иргэнээ суллах бүх арга хэмжээг авна” гэжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/01/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
0 минут 58 секунд
 Ш.Абэ “Барьцаалагдсан хоёр иргэнээ суллах бүх арга хэмжээг авна” гэжээ

Ш.Абэ “Барьцаалагдсан хоёр иргэнээ суллах бүх арга хэмжээг авна” гэжээ

Сүүлийн үед “Исламын улс” бүлэглэлээс дэлхий нийтийг цочроосон аллага хийх, хүн барьцаалах зэрэг зүсэн бүрийн аймшигт үйл ажиллагаа  явуулах болжээ. Саяхан энэ бүлэглэлийнхэн Японы хоёр иргэнийг барьцаалж, тус улсаас 200 сая ам.долларыг өөрсдийн данс руу хийлгэх  шаардлага тавьсан юм. Энэ талаар одоо дэлхийн бүх хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээ, мэдээллээ цацаж байна. Барьцаалагдсан хоёр иргэний нэг нь Кенжи Гото Жого хэмээх сэтгүүлч бөгөөд иргэний дайн дэгдээд байгаа Сири улсад ажиллаж байжээ. Нөгөөдөх нь харин Сирийн босогчидтой нэгдсэн нэгэн байв. Японы Ерөнхий сайд Ш.Абэ тэдний талаар мэдэгдэхдээ “Бид хоёр иргэнээ суллахын тулд бололцоотой бүх арга хэмжээг авна” гэжээ.

Б.Баяр

Эх сурвалж: Tumen.mn

АТРЫН АЯН ЭРГЭН ИРЖ,
АТРЫН АЯН ЭРГЭН ИРЖ, "МАХ СҮҮНИЙ АНХДУГААР АЯН" ЗОХИОН БАЙГУУЛНА
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/01/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.