“Серби, Чех улсад ажилд зуучилна гэх зард хууртагдан иргэд хохирох тохиолдол гарч байна“
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 6 секунд
“Серби, Чех улсад ажилд зуучилна гэх зард хууртагдан иргэд хохирох тохиолдол гарч байна“

“Серби, Чех улсад ажилд зуучилна гэх зард хууртагдан иргэд хохирох тохиолдол гарч байна“

Олон нийтийн цахим сүлжээ /фэйсбүүк/-гээр болон хувь хүмүүс Европын улсуудад “өндөр цалинтай ажилд зуучилна”, “Шенгений улсын ажлын виз гаргана” зэрэг хуурамч зар түгээж, иргэдийг хохироох явдал гарсаар байна.

Тухайлбал Серби, Чех улсад ажилд зуучилна гэх хуурамч зарын дагуу иргэд бусдад хууртагдан санхүү, эд материал, сэтгэл санааны хохирол амсах тохиолдол гарч байгаа тул энэ төрлийн зар, мэдээлэлд хууртагдахгүй, сайтар нягталж байхыг сэрэмжлүүлж байна.

Гадаад улсад ажиллах хүч илгээх, гадаад улсаас ажиллах хүч авах асуудал нь дэлхийн аль ч улсын төрийн байгууллагын тусгай зөвшөөрөл шаарддаг үйл ажиллагаа юм. Гадаад улсад хөдөлмөр эрхлэх иргэд тухайн улсын холбогдох хууль журмын дагуу хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл болон визийг авсны үндсэн дээр ажил, хөдөлмөр эрхэлдэг болохыг ГХЯ-ны Консулын газраас санууллаа.

Орхон аймгийн Засаг даргаар Ц.Бат-Энхийг томилно
Орхон аймгийн Засаг даргаар Ц.Бат-Энхийг томилно
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.