Баянхошуу, Өнөр хорооллын замуудыг дөрөв, Нарны замыг зургаан эгнээтэй болгох 115 сая ам.долларын өртөг бүхий төсөл хэрэгжүүлэхийг дэмжив
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 56 секунд

НИТХ-ын Тэргүүлэгчид өнөөдөр цахимаар хуралдаж Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээврийн төслийн зээлийн хэлэлцээний тухай зэрэг асуудлыг хэлэлцжээ.

"Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээврийн төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийг Нийслэлийн Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн танилцуулж, дэмжлэг авсан. Улаанбаатар хотын гудамж, авто замын цогц шинэчлэлт, нийтийн тээврийн систем, зам тээврийн үр ашигтай төлөвлөлт, удирдлага, зураг төсөл, судалгааны ажлыг багтаасан томоохон төслийг таван жилийн хугацаанд хэрэгжүүлэх юм.

Төслийн нийт санхүүжилт 115 сая ам.доллар байх бөгөөд 100 сая ам.долларыг гадаадын банкны зээлээр санхүүжүүлэх бол Монголын талаас үлдэж буй санхүүжилтийг гаргах юм байна.

Төслийн хүрээнд Баянхошуу, Өнөр хорооллын замуудыг дөрвөн эгнээ, Нарны замыг өргөтгөж, 4-6 эгнээтэй болгохоор төлөвлөжээ. Түүнчлэн нийтийн тээвэр тусгай замаар явдаг болохын сацуу гэрлэн дохиог шинэчилж, явган хүн болон дугуйн замаар зорчигчдод аюулгүй, ээлтэй орчин бүрдүүлэхээр тооцоолсон байна. Өнөөдөр хотын төвийн авто замын ачааллын голыг нугалж буй Энхтайваны өргөн чөлөөний замын даац л гэхэд хүчин чадлаасаа 3-4 дахин өндөр байгаа аж. Тиймээс Нарны замыг өргөтгөж, баруун болоод зүүн тийш 4-6.9 км-ээр уртасгах гэнэ.

Мөн Яармаг-ТЭЦ-IY-ийн замыг гүүрээр холбож, босоо коридор нэмэхээр төлөвлөсөн байна. Энэ мэт нийслэлийн авто замын шинэчлэлийг ажлыг дэмжих нь зүйтэй гэдэгт НИТХ-ын Тэргүүлэгчид санал нэгдэж, дэмжжээ.

Эх сурвалж: НЗДТГ-ын ХМХХ

С.ЦОГТБАЯР: ХАЙРЛАЖ ЯВСАН ЭМЭГТЭЙГЭЭ НЭГ ӨВГӨНТЭЙ СУУЧИХААД ГУДАМЖИНД АРХИ УУГААД БАЙВАЛ ЧИ ХАРАМСАНА БИЗ ДЭЭ
С.ЦОГТБАЯР: ХАЙРЛАЖ ЯВСАН ЭМЭГТЭЙГЭЭ НЭГ ӨВГӨНТЭЙ СУУЧИХААД ГУДАМЖИНД АРХИ УУГААД БАЙВАЛ ЧИ ХАРАМСАНА БИЗ ДЭЭ
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.