Шөвгийн дөрвөн бөх нь тодорхой болсон гэх зэрэг асуудал гарчээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 30 секунд
Шөвгийн дөрвөн бөх нь тодорхой болсон гэх зэрэг асуудал гарчээ

Шөвгийн дөрвөн бөх нь тодорхой болсон гэх зэрэг асуудал гарчээ

Хөвсгөл аймгийн наадмын хүчит бөхийн барилдаан өнөөдөр байсан ч хойшлогдож нь хэл ам дагуулав. Тухайлбал, бөхийн бүртгэл нь нээлттэй бус, сумын заануудыг бүртгээгүй, улсын цолтнууд нь аль хэдийнэ тохироо, найраа хийсэн, шөвгийн дөрвөн бөх нь тодорхой болсон гэх зэрэг асуудал гарчээ. Хөвсгөлийн бөх сонирхогчид улсын арслан Ц.Содномдорж тэргүүтэй улсын цолтнуудыг нэрээ татахыг хүсч, үнэн шударга барилдаан хүсч байгаа аж.

Аймгийн цол олгох барилдаанд сумын заан цолтой 40 гаруй бөх бүртгүүлж чадаагүй байна.

Хөвсгөл аймгийн наадам өнгөрсөн жил ч бас маргаан дагуулсан билээ. Тодруулбал, аймгийн наадамд улсын арслан Ц.Содномдоржийг барилдаж, найраа хийж байгааг улсын харцага Г.Ганхуяг буруутгаж, бусдадаа боломж олгохыг шаардаж байв.

Хөвсгөл нутгийнхан, бөх сонирхогчид түүхт 100 жилийн ойгоороо ганц улсын начин төрүүлж чадаагүй аймгийнхаа бөхийг холбоог, “Хөвсгөлийн хүчтэн” дэвжээг шүүмжилж байна.

Хөвсгөл аймгаас гадна Сүхбаатар, Дорноговь, Дундговь аймгийн наадмуудад өөр аймгийн бөхчүүдийг барилдуулахгүй, хаалттай наадна гэх асуудал гарсан. Угтаа Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгад бөхчүүдийг харьяалал харгалзахгүй барилдуулна гээд заачихсан билээ.

Цаг агаарын мэдээ
Цаг агаарын мэдээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.