Монгол төрийн шинэ луйвар
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 12 секунд
Монгол төрийн шинэ луйвар

Монгол төрийн шинэ луйвар

 
Иргэдийн тэтгэвэрт гарах насыг эрэгтэй 65, эмэгтэй 60 байхаар нэмэгдүүлэх санал санаачлагыг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ гарган, УИХ, Засгийн газраар хэлэлцүүлж байна.
Манайд эрэгтэй хүний дундаж наслалтыг 63,8 гэсэн байх юм. Үүнийг С.Эрдэнэ мэдээгүйдээ хийж байгаа хэрэг биш. Мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Харин энэ саналын цаана асар том луйвар нуугдаж байна. Монголд нийгмийн даатгалын “Нэрийн данс” гэж  бий. Энэ санд иргэдийн төлсөн нийгмийн даатгалыг байршуулсан бөгөөд энэ жил  1960 оноос хойш төрсөн Нийгмийн даатгалын санд мөнгөө төвлөрүүлсэн иргэдээс тэтгэвэрт гарч эхэлнэ. Гэтэл өнөөх Нийгмийн даатгалын  Нэрийн дансанд  ямар ч  мөнгө байхгүй байгаа аж.  Энэ мөнгийг төр дуртай цагтаа авч хэрэглэж, бас арилжааны банкууд машг бага хүүтэйгээр эргэлдүүлсээр өнөөдөр данс нь улайжээ. ударга хүү” хөдөлгөөний тэргүүн С.Зоригтбаатар “Төрийн санд 84 тэрбум, Төрийн банкинд 157 тэрбум, ХААН банкинд 59  тэрбум, Капитал банкинд 209 тэрбум, Улаанбаатар хотын банкинд 178 тэрбум, Голомт банкинд 29 тэрбум, Худалдаа хөгжлийн банкинд долоон тэрбум, Капитрон банкинд 13 тэрбум, Чингис хаан банкинд 54 тэрбум, ХАС банкинд 918 сая, Үндэсний хөрөнгө оруулалтын банкинд 15 тэрбум төгрөг хадгалуулсан байгаа” хэмээн мэдэгдсэн бөгөөд банкныхан энэ мөнгийг хүү багатай эргэлдүүлэхийн тулд хээл хахуул өгдөг, улс төрчид эндээс  асар их ашиг олдог гэсэн мэдээлэл ч бас бий. Ямартай ч иргэдийн нийгмийн даатгалдаа төлсөн мөнгө алга болсон байна. Тиймээс Монголын төр оуйвар хийж, тэтгэврийн насыг уртасган өрөө төлөхөөс бултах гэж байна.
Эх сурвалж: Shudarga.mn
Нийслэлээс 200 гаруй жилийн настай муми олдлоо
Нийслэлээс 200 гаруй жилийн настай муми олдлоо
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.