Д.Тэрбишдагва сайд хүнд хагалгаанд орсон О.Чулуунбатаар “шоудав” уу
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/06/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 31 секунд
Д.Тэрбишдагва сайд хүнд хагалгаанд орсон О.Чулуунбатаар “шоудав” уу

Д.Тэрбишдагва сайд хүнд хагалгаанд орсон О.Чулуунбатаар “шоудав” уу

 

Монгол Улсын Ерөнхий сайдын эдийн засгийн зөвлөхөөр ажиллаж байсан О.Чулуунбат саяхан арлын Японд оронд очиж, хоолойны хорт хавдар авахуулах хүнд мэс засалд оржээ. “Монгол банк”-ны ерөнхийлөгч гэгддэг манай урдаа барьдаг шилдэг банкир, эдийн засагч, эдийн засгийн ухааны доктор О.Чулуунбат өдгөө хагалгааны дараахи эрчимт эмчилгээнд хамрагдсан аж.

Улс төр, бизнесийн хүрээлэлд нэлээд дээгүүр байр суурь эзэлдэг энэ эрхмийг эргэж тойрч, анхаарал халамж тавьсан найз нөхөд нь бишгүйдээ л нэг бий. Тэгвэл шадар сайд Д.Тэрбишдагва саяхан дотны анд болох О.Чулуунбат дээрээ хэрхэн очиж, санаа тавьж буйгаа цахим ертөнцөд дэлгэсэн байна.

Гэвч сайн найзынхаа эрүүл мэндэд санаа зовниж, хамтдаа зургаа татуулсан сайдын энэ байдлыг сайшаахаас илүүтэй шүүмжлэх хүмүүс ч цөөнгүй байна. “Тэртээ тэргүй өвдөж ядарсан энэ хүний зургийг ингэж олон нийтэд дэлгэх шаардлага байсан юмуу. Яасан ч их хөгширч, ядраа вэ” гэх зэргээр бухимдлаа илэрхийлэн түүнийг чамгүй зэмлэжээ. Бүр зарим нэгэн нь “Энэ таны сэтгэл үү, эсвэл бас нэг улс төрийн шоу юу” хэмээн хардаад авчээ.

Эх сурвалж: Photonews.mn

УЛААНБААТАР ХОТОД ӨДӨРТӨӨ 4-6 ХЭМ ДУЛААН БАЙНА
УЛААНБААТАР ХОТОД ӨДӨРТӨӨ 4-6 ХЭМ ДУЛААН БАЙНА
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/06/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.