Гурван сая дахь иргэн, тэдний чацуутнуудад олгох урамшууллыг 2 сарын 10-ны дотор олгоно
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/01/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 2 секунд
Гурван сая дахь иргэн, тэдний чацуутнуудад олгох урамшууллыг 2 сарын 10-ны дотор олгоно

Гурван сая дахь иргэн, тэдний чацуутнуудад олгох урамшууллыг 2 сарын 10-ны дотор олгоно

Гурван сая дахь иргэнээ хүлээн авсан манайхан дээр дооргүй хөөрцгөөж байна. Сүүлийн хэдэн өдрийн турш мэдээллийн хэрэгслүүд  энэ тухай  ярив. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гурван сая дахь иргэн болж мэндэлсэн охинд Монголжин нэр хайрлан, охины эцэг Э.Хатанболд, ээж Г.Аззаяа нартай утсаар ярьж баяр хүргэлээ. Ерөнхийлөгч тэднийг ойрын үед уулзаарай гэсэн нь бүр ч содон сонсогдов. Х.Монголжин охинтой зэрэг шахуу мэндэлсэн 29 хүүхэд бүртгэгдсэн. Тэдэнд улсаас нийт дүнгээрээ 2 тэрбум 30 сая төгрөгийн урамшуулал олгогдоно. Мөн ойролцоо aтөрсөн 152 хүүхдэд тус бүр гурван сая төгрөг өгнө. Энэхүү урамшууллыг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, орон нутгийн удирдлагууд энэ оны 2 дугаар сарын 10-ны дотор гардуулна.

Б.Баяр

 

Эх сурвалж: Tumen.mn

Энэ хүнд чинь чадахгүй, хүчрэхгүй байхад нь л МАН  хүнд хүчир ажил үүрүүлчихээд байгаа юм биш үү?
Энэ хүнд чинь чадахгүй, хүчрэхгүй байхад нь л МАН хүнд хүчир ажил үүрүүлчихээд байгаа юм биш үү?
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/01/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.