УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар нарын “бүрэн эрхийг түдгэлзүүлэхгүйн төлөө тэмцэнэ“ гэж Өмнөговийн иргэд мэдэгджээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 10 секунд
УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар нарын “бүрэн эрхийг түдгэлзүүлэхгүйн төлөө тэмцэнэ“ гэж Өмнөговийн иргэд мэдэгджээ

УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар нарын “бүрэн эрхийг түдгэлзүүлэхгүйн төлөө тэмцэнэ“ гэж Өмнөговийн иргэд мэдэгджээ

Өмнөговь аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар нарыг нүүрсний гэх хэрэгт холбогдуулан шалгаж байгаа бөгөөд тэдний “бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх” хүсэлтийг Улсын ерөнхий прокуророос УИХ-ын дарга Г.Занданшатарт хүргүүлээд буй.

Улмаар УЕП-оос ирүүлсэн хүсэлтийг УИХ-аар ажлын тав хоногт хэлэлцэн шийдвэрлэх хуулийн зохицуулалттай. Энэ дагуу энэ долоо хоногийн Пүрэв гараг /2023.03.30/-т УИХ-ын чуулганаар Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцэж шийдвэрлэх тов гараад байна.

Тэгвэл Өмнөговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал /ИТХ/-аар дамжуулж тус аймгийн зарим иргэд, “хоёр гишүүн /Д.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар/-ээ бүрэн эрхээс нь түдгэлзүүлэхгүйн төлөө тэмцэнэ” мэдэгдсэн байна.

Эдгээр иргэд мэдэгдэлдээ, “Өмнөговь аймгийн 70 гаруй мянган иргэнийг төлөөлөн суугаа УИХ-ын хоёр гишүүнийг түдгэлзүүлэхгүйгээр шалгах ёстой. Аймгийн иргэдийн ИТХ-ын төлөөлөгчдөө иргэдийг төлөөлж энэ асуудлыг УИХ-д уламжилж өгөхийг хүсэж байна” гэжээ.

Ипотекийн зээл авах орон нутгийн иргэдэд батлан даалт гаргана
Ипотекийн зээл авах орон нутгийн иргэдэд батлан даалт гаргана
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.