Ж.Мөнхбат: МАН-д хууль зөрчсөн асуудал байхгүй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
4 минут 33 секунд
Ж.Мөнхбат: МАН-д хууль зөрчсөн асуудал байхгүй

Ж.Мөнхбат: МАН-д хууль зөрчсөн асуудал байхгүй

Өчигдөр АН-ын гишүүд, дэмжигчдийн холбооноос  УИХ, Засгийн газарт шаардлага хүргүүлж,  МАН-ын байр буюу “Тусгаар тогтнолын ордон”-г барихад төсвөөс хууль бусаар авсан 11 тэрбум төгрөгийг төсөвт буцааж авах, хэрвээ тушаахгүй бол тус намын улс төрийн үйл ажиллагааг зогсоохыг мэдэгдсэн юм. Үүнтэй холбогдуулан МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат, тус намын газрын дарга Д.Мөрөн нар сэтгүүлчдэд мэдээлэл хийв.

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат “АН-ын гишүүд дэмжигчдийн холбоо гэх энэ байгууллага хэтэрхий улс төржсөн, явцуу хүрээтэй мэдэгдэл хийсэн” гэж байлаа. Туухайн үед МАН-ын байр шатсан хохирлыг тодорхой үнэлүүлж, хараат бус аудитын байгууллагуудаар шалгуулаад  байрны үнэлгээг 10 гаруй тэрбумаар тогтоосон байжээ. Шатахаас өмнө ч мөн үнэлгээ хийлгэж байсан байна.

Хэрвээ байрны талаар энэ хоёр нам адилхан асуудал хөндөж тавих гэж байгаа АН-тай холбоотой дөрвөн байр яригдана. Таны гэрийг хэн нэг этгээд шатаавал мэдээж баярлалаа гэхгүй байх гэлээ. Энэ үеэр мөн  Д.Мөрөн “Байр шатахад түрээсээр ажиллаж байсан олон компани  эд хөрөнгөөрөө хохирсон. Эдгээр МАН-ын нөхөн төлбөр нь 11 тэрбум төгрөг гэж гарсан юм. Бусад байгууллагуудын өмч хөрөнгийн нөхөн төлбөр ч бас шийдэгдсэн шүү дээ. Аудитын байгууллагууд өөрсдийн гаргасан дүгнэлтээ бүрэн хариуцах ёстой” гэж байлаа.

Дараа нь Ж.Мөнхбат сэтгүүлчдийн асуултанд дараах хариултыг өгсөн юм.

-Намын байр шатсан хохирол яг хэдэн төгрөгөөр тогтоогдсон юм бэ. Тэгээд хохирлын хэдэн хувийг төрөөс танай намд олгов?

-Манай намаас гаргаж өгсөн тоогоор 11 тэрбум гэж зөвхөн шүүх шийдээгүй юм. Үнэлгээ, аудитын гурван компани үнийг нь тогтоосон. Тухайлбал, “Далай ван” аудитын газар, Хөрөнгийн үнэлгээний төв зэрэг хөндлөнгийн байгууллагууд хохирлын тооцоог гаргасан.  Улсын мөрдөн байцаах газраас үймээн самуунтай холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж шалгасан. Энэ үеэр ажлын хэсэг гарч тодорхой үнэлгээ хийгдсэн.  Мөн манай намаас ч бас ажлын хэсэг гарч ажилласан. Энэ бүх дүн тооцоог Сүхбаатар дүүргийн шүүх авч үзээд 10 гаруй тэрбумын хохирол учирчээ гэсэн юм. 2008 оны 7 дугаар сарын 1-нээс өмнө манай нам хөндлөнгийн үнэлгээний байгууллагаар үнэлгээ хийлгэхэд мөн 10 гаруй тэрбум гэж гарсан  байсан. Энэ бүхний эцэст 11 тэрбум төгрөг гэж тогтоосон юм.

-Танай нам санхүүгийн аудитын тайлангаа олон нийтэд үнэн зөвөөр тайлагнадаггүй намын тоонд багтдаг юм билээ. Яагаад энэ бүхнийгээ нууцалж явсан бэ?

-МАН-ын хувьд Монгол улсад мөрдөгдөж байгаа улс төрийн намын тухай хуулийн дагуу  л ажиллаж байгаа. Хуулийн дагуу тайлангаа холбогдох газруудад нь гаргаж өгдөг. Түүнээс биш хууль зөрчөөд байгаа юм байхгүй.

-2008 оны 7 дугаар сарын 1-ний гашуун  үйл явдалд улс төрийн дүгнэлт хийгээгүй гэдэг. Үүнд танай нам гол нөлөө үзүүлсэн гэх гомдол ч бий. Та энэ талаар юу хэлэх вэ?

-2008 оны 7 дугаар сарын 1-ний үймээн болсны дараа хууль хяналтын байгууллагууд хянаад хэргийг шийдвэрлэсэн. Холбогдох хүмүүс нь хариуцлага хүлээсэн. Өршөөлийн хуульд хамруулсан ч юм бий. Энэ бүхэн бол улс төрийн намын оролцох асуудал биш л дээ. Харин өршөөлийн хуульд хамруулан эд хөрөнгөөрөө хохирсон байгууллагуудын хохирлыг шийдсэн байдаг. Эдгээртэй холбогдуулан МАН, АН гэсэн улс төрийн хоёр томоохон хүчин хоорондоо ярилцаж зөвшилцөлд хүрсэн асуудал ч бий.

Б.Отгон

Эх сурвалж: Tumen.mn

Хоол зүйч М.Пүрэвжав: Цагаан гурил гэдсэнд орж, наалдаад өвчин үүсгэдэг гэх мэдээлэл ч гарсан
Хоол зүйч М.Пүрэвжав: Цагаан гурил гэдсэнд орж, наалдаад өвчин үүсгэдэг гэх мэдээлэл ч гарсан
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.