“Саусгоби Сэндс”-ийн шүүх хурал болж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр баталлаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 37 секунд
“Саусгоби Сэндс”-ийн шүүх хурал болж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр баталлаа

“Саусгоби Сэндс”-ийн шүүх хурал болж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр баталлаа

“Саусгоби Сэндс”-ийн шүүх хурал болж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр баталлаа

Монгол Улсад 35 тэрбум төгрөгийн хохирол учруулсан “Саусгоби Сэндс” компанийн гүйцэтгэх захирал Жастин Капла, Филиппин улсын иргэн Кристобал Ж.Дэвид, Хилармон В.Кажуком нарын гаргасан гомдлыг өнөөдөр Дүүргийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны аравдугаар шүүхэд хэлэлцлээ. Анхан шатны шүүхээс тэднийг татвараас зайлсхийсэн хэргээр 5.6-5.10 жилийн хорих ял оноож, Монгол Улсын Сангийн яаманд учруулсан 35 тэрбум гаруй төгрөгийн хохирлоо буцаан төлөх шийдвэр гаргасан юм. Харин МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тэдэнд уучлал үзүүлсэнээр тэд эрх чөлөөтэй болж, нутаг буцсан билээ.

Нутаг буцсан даруйдаа өмгөөлөгчөөрөө дамжуулан Монгол Улсад учруулсан 35 тэрбум төгрөгийн хохирлоо эргэн төлөхгүй хэмээн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны аравдугаар шүүхэд хандсан. Тодруулбал, шүүх хэт нэг талыг барьсан, шинжээчдийн дүгнэлт худлаа гарсан гэх мэт үндэслэлүүдээ шүүхэд гаргаад байсан юм. Тэгвэл өнөөдрийн хуралдаанаар тэдэнд оноосон ялыг хэвээр үлдээлээ. Хэдийгээр шүүхээс ялыг хэвээр баталсан ч нэгэнтээ МУ-ын Ерөнхийлөгч уучлал үзүүлсэн учир тэд эрх чөлөөтэй иргэд хэвээр байх юм. Мөн шүүхээс тэднийг МУ-д учруулсан 35 тэрбум төгрөгийн хохирлоо эргүүлэн төлөх ёстой гэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр баталлаа.

Эх сурвалж http://www.info.mn

Маш хүнд нөхцөлд авлигачныг шийтгэж чадсан Шүүх “Браво!”
Маш хүнд нөхцөлд авлигачныг шийтгэж чадсан Шүүх “Браво!”
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.