ХУД-ийн Засаг даргын нэрэмжит спортын таван төрөлт тэмцээн эхэллээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 33 секунд
ХУД-ийн Засаг даргын нэрэмжит спортын таван төрөлт тэмцээн эхэллээ

ХУД-ийн Засаг даргын нэрэмжит спортын таван төрөлт тэмцээн эхэллээ

Хан-Уул дүүргийн Засаг даргын 2021-2024 онд хэрэгжүүлэх “Эко-Эрүүл дүүрэг” үйл ажиллагааны хөтөлбөрийн үргэлжилж байна.

Энэ хүрээнд нутгийн захиргааны байгууллагуудын албан хаагчдын дунд спортын тэмцээн уралдаан зохион байгуулдаг бөгөөд Засаг даргын нэрэмжит спортын таван төрөлт тэмцээн өнөөдөр “Дартс”-ын төрлөөр эхэллээ.

Тэмцээн албан хаагчдыг биеийн тамир, спортоор хичээллэх, идэвх санаачилгыг дэмжих, хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх, байгууллагуудын биеийн тамир, спортын хамтлагийн үйл ажиллагааг идэвхжүүлэх зорилготой. Тэмцээнд нийт 24 байгууллагын 600 гаруй ажилтан, албан хаагчид хүч чадал, авхаалж, самбаагаа сорин өрсөлдөхөөр бүртгүүлсэн бөгөөд тэмцээн дараах төрлүүдээр үргэлжлэн явагдана.

Үүнд:

  • ДАРТСЫН ТЭМЦЭЭН: /2023.06.13/-ны өдөр “Шинэ тэрэг” дартсын клубын зааланд,
  • ШАТРЫН ТЭМЦЭЭН: /2023.06.14/ -ний өдөр Нийслэлийн ерөнхий боловсролын 75 дугаар сургуулийн урлаг зааланд;
  • ВОЛЕЙБОЛЫН ТЭМЦЭЭН: /2023.06.16/ -ны өдөр Хан-Уул дүүргийн Биеийн тамир, спортын хороо, Нийслэлийн ерөнхий боловсролын 75 дугаар сургуулийн спорт зааланд;
  • /2023.06.17/-ны өдөр “Шинэ Монгол Харүмафүжи” сургуулийн спорт зааланд;
  • КОРНХОЛЫН ТЭМЦЭЭН: /2023.06.17/-ны өдөр “Шинэ Монгол Харүмафүжи” сургуулийн спорт зааланд;
  • САГСАН БӨМБӨГ (3X3)-ИЙН ТЭМЦЭЭН: /2023.06.18/-ны өдөр “Шинэ Монгол Харүмафүжи” сургуулийн спорт зааланд тус тус зохион байгуулагдаж, шилдгүүдээ тодруулна.
ШАХМАЛ ТҮЛШ 50 ХУВЬ ХЯМДАРСАНД ИРГЭД СЭТГЭЛ ХАНГАЛУУН БАЙНА
ШАХМАЛ ТҮЛШ 50 ХУВЬ ХЯМДАРСАНД ИРГЭД СЭТГЭЛ ХАНГАЛУУН БАЙНА
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.