УЛС, ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВЭРТ АЧАА ТЭЭШНИЙ ШИНЭ ҮЙЛЧИЛГЭЭГ НЭВТРҮҮЛЛЭЭ ...
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/09/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 43 секунд
УЛС, ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВЭРТ АЧАА ТЭЭШНИЙ ШИНЭ ҮЙЛЧИЛГЭЭГ НЭВТРҮҮЛЛЭЭ ...

УЛС, ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВЭРТ АЧАА ТЭЭШНИЙ ШИНЭ ҮЙЛЧИЛГЭЭГ НЭВТРҮҮЛЛЭЭ ...

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Зам, тээврийн салбарын зорилтыг “Эрэлтэд нийцсэн, хүрээлэн байгаа орчинд ээлтэй ухаалаг тээврийн систем нэвтрүүлнэ” гэж тодорхойлсон байдаг. Энэхүү зорилтын хүрээнд Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-аас Сонгинохайрхан, Баянзүрх зорчигч тээврийн төв, Лавай автобуудалд илгээмжийн ачааны хэсэг байгуулан зорчигчийн тээш хадгалах үйлчилгээг нэвтрүүлээд байна. Дотоодын ачаа тээврийг нэгдсэн зохицуулалтад оруулан бүртгэлжүүлж, бүртгэлийн програмыг ашиглан тээш хадгалах, хүлээн авах, гардуулах ажлыг зохион байгуулж байна. Өмнө нь иргэдийн ачаа тээшийг дайвар нэрээр орон нутгийн болон, Улаанбаатар хотын зорчигч тээврийн төвүүдийн гаднаас, түүнчлэн худалдааны төв, зах зэрэг газруудаас хувиараа тээвэр эрхлэгчид хүлээн авч тээвэрлэдэг байсан бол тус үйлчилгээг нэгдсэн зохион байгуулалтад оруулснаар иргэдийн хэрэгцээ шаардлагыг хангасан даатгалтай, баталгаатай тээвэрлэлтийн үйлчилгээг үзүүлэхийн тулд “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ, “Монгол шуудан” ХК ийнхүү хамтран ажиллаж байна. Дашрамд дурдахад “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-тай хамтран ажилладаг гэрээт аж ахуйн нэгж, байгууллагууд нь аймаг, орон нутаг, сум, суурин газруудад түргэн шуурхай, найдвартай, тогтсон цаг, маршрутын дагуу тээвэрлэлтийг гүйцэтгэдэг.

Зорчигч нь тасалбараараа MNS-5012:2011 стандартын 5.7.1 дах хэсэгт заасан 60х30х20-ын харьцаатай 15 кг-аас илүүгүй жинтэй гар тээш, мөн стандартын 5.7.2 дах хэсэгт заасан 60х40х20-ын харьцаатай 20 кг-аас хэтрэхгүй тээшийг автобусаар үнэ төлбөргүй авч явдаг. Нийтийн зорчигч тээврийн хэрэгслээр зорчиж яваа зорчигчийн тээш нь тухайн тээврийн хэрэгслийн тээшний хэсэгт тээвэрлэж болох зөвшөөрөгдөх хэмжээнээс овор хэмжээ, жингийн хувьд их бол тусгайлсан тээш тээвэрлэх автомашинаар тээвэрлэн хүргүүлнэ. Харин тус тээшний үйлчилгээгээр бүрэн бүтэн бус сав, баглаа, боодолтой тээшийг тээвэрлэлтэд хүлээн авахаас татгалзах бөгөөд бусад тээшинд гэм хор учруулах, бохирдуулах, эвгүй үнэртэй ачаа, галт зэвсэг, галын аюултай, түргэн ба өөрөө шатах, тэсрэх, дэлбэрэх, цацраг идэвхт, идэмхий болон хордуулах бодис зэрэг хууль тогтоомжоор тээвэрлэхийг хориглосон зүйлс, тэжээвэр амьтанг тээвэрлэхээр хүлээж авахыг хориглох юм.


   

Нийслэлийн дээд шагнал Хангарди одон гардууллаа
Нийслэлийн дээд шагнал Хангарди одон гардууллаа
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/09/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.