Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийв. ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл "Өнөөдөр дэлхийд 51 сая гаруй хүн коронавирусийн халдвараар өвчлөөд байна"
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А. Амбасэлмаа "Арваннэгдүгээр сарын 11-нд нийт 644 хүнд шинжилгээ хийсэн. Үүнээс 24 хүний шинжилгээнд коронавирусийн халдвар илэрлээ. Үүнийг тодруулбал, аравдугаар сарын 22-нд Алтанбулагийн боомтоор орж ирсэн 1 хүний давтан шинжилгээ, арваннэгдүгээр сарын 11-нд Алтанбулагийн боомтоор орж ирсэн 1 ачаа тээврийн жолооч, аравдугаар сарын 19-нд Сөүл-Улаанбаатараас ирсэн 5 хүний давтан шинжилгээ, аравдугаар сарын 20-нд Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн 8 хүний давтан, мөн аравдугаар сарын 21-нд Дели-Улаанбаатарын онгоцоор ирсэн 3 хүний давтан, хяналтын 3 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ.
Харин батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын 73 хүний 48-д нь шинжилгээ хийж дууссан. 1 хүнээс коронавирус илэрсэн. Харин хоёрдахь хавьтлын 171 хүний шинжилгээ сөрөг гарлаа. Одоо ХӨСҮТ-д 84 хүн эмчлүүлж байна. Үүнээс 2 хүний бие хүнд, 10 хүн хүндэвтэр, 72 хүний биеийн байдал хөнгөн байна. Ингээд батлагдсан тохиолдол 406 байна. 317 нь эдгэрсэн" гэлээ.