Удахгүй Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр тохионо. Энэ баярын өдөрт зориулан Монголын Үндэсний музей энэ сарын 31-н ирэх зургаадугаар сарын 1-нд 0-16 насны хүүхдүүд болон хүүхэдтэйгээ очсон эцэг эхчүүдэд үнэ төлбөргүй үйлчлэх юмбайна. Мөн энэхүү ажлынхаа хүрээнд ЕБС-ийн аравдугаар ангийг сурагчдыг үнэ төлбөргүйгээр музейгээ үзүүлж эхлээд байгаа аж.Сонирхуулахад, Монголын Үндэсний музейд МЭӨ 800 мянган жилийн тэртээгээс ХХ зууны үед холбогдох түүх, археологи, соёлын эд өлгийн ховор нандин дурсгал бүхий 56 мянган үзмэр байдаг юм. Эдгээр үзмэрүүдийн дээжээс есөн танхимд тухлан үзэх боломжтой.