Иргэн Д.Мөнх-Эрдэнэ Орос 3-р сургуулийн захирал Соронзонд холбогдох асуудлаар лайв хийж УИХ-ын гишүүн Г.Дамдинням эхнэрээ захирал болгох гэж байгаа гэдэг мэдээлэл хийв. Тэгвэл тус асуудалд Г.Дамдинням гишүүн тайлбар хийлээ. Тэрбээр "Шал дэмий шахуу юм бичиж байгаадаа найзуудаасаа уучлал хүсье.
Ямар нэг гүтгэлэг, дайралтанд би барагтай бол хариу өгдөггүй. Харин гэр бүлрүү маань чиглэсэн худал зүйлсэд хариу өгөх нь зөв гэж боддог.
Д. Мөнх-Эрдэнэ гээд нэг гүтгэгч гараад ирж. Намайг эхнэрээ Орос 3-р сургуулийн захирал болгох гэж байгаа гээд бурж яваа юм байх. Болохоо хүрвэл надтай надгүй болчих хэмжээний боловсрол, туршлага, чадвартай, салбартаа нэр хүндтэй эмэгтэй л дээ.
Хэдийгээр миний эхнэр тэр сургууль байтугай удирдлага хийх хэмжээний чадвартай ч Орос 3-р сургуулийн захирал болохгүй. Тийм яриа битгий хэл бодол ч бид 2-т байгаагүй, байхгүй.
Ер нь төрд ажиллах дургүй.
Харин тэнд оччих вий дээ гэж айсан улсуудын хорон санааг дамжуулж суугаа өөрийн бодол, тархигүй цагаан хоолойд хандаж хоёр үг хэлье.
Гүтгэмээр бол намайг гүтгээрэй. Харин гэр бүлрүү орж улс төр хийхийг би үнэхээр үзэн яддаг. Арчаагүй атаархагчид хийдэг зүйл.
Эр хүний хийх ажил биш
Эртхэн дээрээ хамар доорхи хагархайгаа хамхиарай" гэлээ