Ж.Маккейн: Оросын бэрхшээлд Саудын Арабыг талархах хэрэгтэй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/12/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 3 секунд
Ж.Маккейн: Оросын бэрхшээлд Саудын Арабыг талархах хэрэгтэй

Ж.Маккейн: Оросын бэрхшээлд Саудын Арабыг талархах хэрэгтэй

АНУ-ын сенатор Ж.Маккейн дэлхийн зах зээлд газрын тосны үнэ буурсны төлөө Саудын Арабт талархах хэрэгтэй тухай ярьжээ. Тэрбээр газрын тосны үнэ буурах хүртэл эдийн засгийн хориг Орост нөлөөхгүй байсныг өгүүлсэн байна. Ж.Маккейн энэ тухайд “Газрын тосны үнэ бууртал хориг арга хэмжээ нөлөөлөхгүй байсан” гэжээ. Ж.Маккейн Саудын Араб Оросын эдийн засагт ийн сөрөг нөлөө үзүүлж чадсаных нь төлөө Б.Обама талархал илэрхийлэх ёстой тухай ярихдаа тэрбээр “Гэхдээ Б.Обама үүнд огт хамаагүй” гэсэн аж. Харин Б.Обама Оросын Ерөнхийлөгч В.Путин өөрийг нь улс төрийн өрөгт хожсон гэдэг байр суурьтай санал нийлэхгүй гэдгээ илэрхийлсэн байна. Газрын тосны үнэ сүүлийн саруудад огцом унаж, олон жилийн дундаж төвшингээс буусан юм.

Эх сурвалж: Unen.mn

Монголын баг тамирчид дөрөвдүгээрт жагсаж байна
Монголын баг тамирчид дөрөвдүгээрт жагсаж байна
 
Оюутолгой дэлхийн дөрөв дэх том зэсийн уурхай болно
Оюутолгой дэлхийн дөрөв дэх том зэсийн уурхай болно
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/12/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.