УИХ-ын гишүүдийн ХОМ-ийн хамгийн хамгийн...
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
6 минут 13 секунд
УИХ-ын гишүүдийн ХОМ-ийн хамгийн хамгийн...

УИХ-ын гишүүдийн ХОМ-ийн хамгийн хамгийн...

Хуулийн хүрээнд УИХ-ын гишүүд АТГ-т хөрөнгө орлогоо мэдүүлээд байна. Нийтэд ил болсон мэдээллийн дагуу УИХ-ын гишүүдийн хөрөнгө орлогоос сонирхолтой мэдүүллүүдийг түүвэрлэн хүргэж байна.

Ц.Мөнх-Оргил хамгийн баян гишүүн

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргилийн нийт хөрөнгө 18,9 тэрбум төгрөг. Тэр хадгаламжиндаа хамгийн их мөнгөтэй, хамгийн баян гишүүн болох нь ХОМ-ээс харагдав. Мөн 2 тэрбум төгрөгийн авлага нь 4,9 тэрбум болж нэмэгджээ.

Тэр хадгаламжиндаа 8 тэрбум 334 сая төгрөгтэй. Түүний амины нэг орон сууцтай бөгөөд түүнийгээ өмнөх дөрвөн жилд 1 тэрбумаар үнэлж байгаад 2022 оны ХОМ-тээ 2 тэрбум болгож үнэлжээ. Өлзийт Төв ХХК ХХК, М-Си-Эс Монголиа ХХК ХХК, Тандер Болт ХХК зэрэг компаниудын хувьцааг эзэмшдэг.

Д.Өнөрболор хамгийн олон барилгатай гишүүн

УИХ-ын гишүүдээс хамгийн олон барилгатай гишүүний тэргүүнд Д.Өнөрболор нэрлэгдэв. Түүний 2022 оны нийт хөрөнгө 18,5 тэрбум. Тэр 15,2 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх барилга, орон сууцтай бөгөөд нийтийн орон сууц 8, үйлчилгээний зориулалттай барилга 3, автозогсоол 3, дуусаагүй 7 барилгатай гэж мэдүүлжээ.

Ланд маркийн 3 автомашинтай. 3,9 мянган мкв газартай. Эрдэс таван толгой ХК, Роял виндөү ХХК, Энокси ХХК, Зэндмэнэ хурх ХХК, СӨҮЛ ХХК, Колорпин ХХК, Эй Эй Эй плас ХХК, Вокү карт гаме шангхай ХХК, Нью промакс проперти ХХК, Нью Промакс ХХК зэрэг 10 компанийн хувьцаа эзэмшиж байна.

Б.Дэлгэрсайхан хамгийн их өртэй гишүүн

Нийт хөрөнгийнхөө хэмжээгээр УИХ-ын гишүүдээс гуравт нь Б.Дэлгэрсайхан гишүүн бичигджээ. Тэр нийт хөрөнгөө 16,04 тэрбум төгрөгөөр үнэлжээ. Тэр хоёр хурдан удмын адуутай, эзэмшил газаргүй гэж мэдүүлжээ. Өмнөх жил хоёр компанийн хувьцаа эзэмшиж байсан бол 2022 онд Монтай Эрдэнэ ХХК гэх ганцхан компанийн хувьцааг эзэмших болсон гэв. Мөн Хамгийн их өртэй гишүүн бөгөөд тэр 6 тэрбум 427 сая төгрөгийн зээлтэй байна. Энэ зээлээ тэр 2022 онд авсан байна. Ямар зориулалтаар, хаанаас энэ зээлээ авсныг бид удахгүй тодруулах болно.

С.Амарсайхан хамгийн үнэтэй орон сууцтай гишүүн

14,4 тэрбум төгрөгийн хөрөнгөөр УИХ-ын гишүүдийн тавд эрэмбэлэгдэж байна. Түүний нийт хөрөнгийн үнэлгээний 70 хувийг орон сууц нь эзэлж байгаа бөгөөд нийтийн орон сууцны 3 байраа 10,7 тэрбумаар үнэлсэн байна.

Түүнд ганцхан RX-350 маркийн автомашин байдаг бөгөөд газар байхгүй, хадгаламж байхгүй, мал байхгүй.

Б.Бат-Эрдэнэ гишүүнд мянгат малчин цол олгохоор болчихож

Их аварга, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ малынхаа тоогоор УИХ-ын гишүүдийг тэргүүлээд зогсохгүй улсынхаа 250 орчим малчин өрхийг тэргүүлэх хэмжээний олон малтай юмсанж. Түүнд 2600 хонь, 328 адуу, 72 үхэр бий. Түүний нийт хөрөнгө 13,2 тэрбум төгрөг бөгөөд УИХ-ын гишүүдийн 7-д эрэмбэлэгдэж байна.

П.Анужин гишүүний малчин шиг хүнээр малаа маллуулах хэрэгтэй

3,6 тэрбумын нийт хөрөнгөтэй П.Анужин гишүүний нийт хөрөнгний тал нь шахам мал аж. Тэр 1 тэрбум 362 сая төгрөгөөр үнэлэгдэх олон малтай. Түүнд хурдан удмын 244 адуу, 854 хонь, 244 ямаа, үхэр 142 байна. Түүний мал сүүлийн жилүүдэд үнэхээр сайн өсчээ. Үнэхээр сайн малчинтай бололтой.

Ц.Цэрэнпунцаг хамгийн олон компанид хөрөнгө оруулагч

Аспайр майнинг лимитед ХХК, Эс пи эс эйч ди ХХК, Ти вай жи ХХК, Фрэндшип наран ХХК, Митсолюшнс ХХК, Гарди менежмент ХХК, Кевико ХХК, Жем Хужирт ХХК, Хужирт тур ХХК, Жем трейд ХХК, Жем проперти ХХК, Жем проперти ХХК, Автоимпекс ХХК, Жем нэт ХХК, Жи эн бевережис ХХК, Жем групп ХХК, Жем групп ХХК, Жи би си си ББСБ Бусад, ДДЭШТВ ХХК, Жем интернэшнл ХХК, Жем интернэшнл ХХК, Премьер спортс нэтворк ХХК зэрэг нийт 22 компанид хөрөнгө оруулжээ. Нийт 14,9 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй гэж мэдүүлсэн тэрбээр хамгийн баян гишүүдийн 4-т эрэмбэлэгдлээ.

С.Чинзориг гишүүний мал өсдөггүй, хорогддоггүй

УИХ-ын гишүүн, ЭМ-ийн сайд С.Чинзориг 5 жилийн өмнөх хөрөнгө оруулгын мэдүүлэгтээ 160 хонь, 30 адуутай гэж мэдүүлж байсан бол түүнээс хойшхи бүх жилүүдэд буюу таван жилийн хугацаанд өнөөдрийг хүртэл 160 хонь, 30 адуутай хэвээр л байна. Магадгүй эрхэм сайд малаа П.Анужин гишүүний малчин дээр тууж очих хэрэгтэй болов уу. С.Чинзориг сайдын тухайд нийт хөрөнгөө 552 сая төгрөг гэж мэдүүлсэн байна.

Ж.Батжаргал УИХ-ын гишүүдээс хамгийн ядуу нь

Түүний тухайд нийт 375 сая төгрөгийн хөрөнгөтэй гэж АТГ-т мэдүүлжээ. Бусад гишүүдийн орлого бүгд шахам өссөн байхад түүний орлого л буурчээ. Буурах буурахдаа 50 хувь хүртэл жилийн орлого нь багассан байна. Тэр 2021 онд жилд 99 сая төгрөгийн орлоготой байсан бол 2022 онд 48 сая болж буурчээ. Тэр нэг нийтийн орон сууцтай.

Newspress.mn

АТГ-аас Эрдэнэт үйлдвэрт гүйцэтгэх ажиллагаа явуулж нэр бүхий  5 албан тушаалтныг  саатуулжээ
АТГ-аас Эрдэнэт үйлдвэрт гүйцэтгэх ажиллагаа явуулж нэр бүхий 5 албан тушаалтныг саатуулжээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.